
Тэдний дундаас Б.Бөхөөр удирдуулсан Баошань, Баянхүү, Ерөөлт, Найралт зэрэг бичээчид төв бичлэг, таталган бичлэг, түргэн бичлэг, эвхмэл бичлэг, тамга сийлмэл болон монгол уран бичлэгийн онол шүүмжийн талд туршлагатай, маш их амжилтанд хүрч алдаршсан. 2004онд Өвөр Монголын монгол уран бичээчидийн нийгэмлэг байгууладаж олон төрлийн уралдаан тэмцээн, чуулга уулзалт зохион явуулснаар монгол уран бичлэгээ сурталчилсаар иржээ.

2010 онд Хөххотод монгол уран бичлэгийн чуулга уулзалт, өнгөрсөн жил Монгол Одон Телевизийн “Авъяслаг монгол” нэвтрүүлгэтэй хамтарч зохион байгуулсан найман муж орны монгол уран бичлэгийн анхны телевизийн шагналт уралдаан, энэ жилийн 10 сард Түнляо хотноо тав дахь удаагийн “Эх хэл” монгол уран бичлэгийн тэмцээн, мянган хүний чуулга уулзалт зэрэг томоохон хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж байв. Эдгээр үйл ажиллагааг дагаад уран бичилгэ сонирходог, сурч судалдаг хүмүүсийн идэвх дээшилж байна. Өвөр монголын монгол уран бичээчдийн нийгэмлэг нь 500 гаруй гишүүнтэй болсон төдийгүй ӨМ-ын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хөххот Үндэстний Дээд Сургуулийн оюутнуудын нийгэмлэг 20 гаруй байгуулагдаж эгнээ нь өргөжсөөр байна. Монгол уран бичлэгийг их дээд сургуулийн оюутнуудын сонгож суралцах хичээл болоод гуч гаруй жилийн нүүр үзэж байгаа. Энэ жилээс Хөлөнбуйр Дээд Сургууль нь Дундад улсын Боловсролын Яамнд өргөдөл гарган уран бичлэгийг мэргэжлийн хичээл болгохоор санаачилсан байна.




