Өнөөдөр буюу 2024 оны 02-р сарын 23-ны өдөр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй дарга удирдлагууд Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны ажил байдалтай танилцлаа.

Солонго мэдээллийн төвийн ажил байдалтай танилцлаа
Солонго мэдээллийн төв 2010 оны 10-р сард албан ёсоор байгуулагдан “Солонго” сэтгүүл, “Солонго” цахим хуудсаар мэдээ мэдээллээ цацаж эхэлснээс хойш өнөөдөр болоход кирилл бичгээр “Солонго” сэтгүүл /сар тутмын/, “Солонго” сэтгүүлийн АРР, “Солонго” мэдээллийн цахим хуудас (Солонго гар утасны сайт, Солонго АРР /Аррlе, Андройд хувилбар/), “Солонго” сонин /Сард 2 дугаар/, “Солонго” сонины АРР, solongonews.mn вэб сайтаар уншигч үзэгчиддээ мэдээлэл хүргэж байна.

“Солонго” сэтгүүл, "Солонго” сонинтой танилцлаа
"Тал нутгийн үүл" платформ нь Өвөр Монголын мэдээллийн хэрэгсэлд шинэ хэв загварыг бий болгосон тавцан юм. Өвөр Монголын 103 хошуу шяньд нэгдсэн мэдээллийн төв байгуулаад байгаа бөгөөд 58 хошуу тус платформд нэгдээд байна.
Мөн үеэр хоёр тал санал бодлоо чөлөөтэй солилцон, цаашид хамтран ажиллах зөвшилцөлд хүрлээ.
