Өсвөрийн сур харвалтын тэмцээн болов
2014-10-20 10:01
Монгол уламжлалт соёлын хөгжилд тус нэмэр үзүүлэх үүднээс явуулж буй арга хэмжээ.
Сөнид баруун хошууны эвлэлийн хорооноос зохион байгуулсан дунд болон бага сургуулийн уламжлалт сур харвалтын тэмцээн 10 сарын 18-ны өдөр Сөнид баруун хошууны Монгол бага сургуулийн спортын талбайд боллоо. Монгол үндэстний уламжлалт сур харвалтын төрөл зүйлийг уламжлан түгээх, Монгол уламжлалт соёлын хөгжилд тус нэмэр үзүүлэх үүднээс явуулж байгаа энэхүү тэмцээнд бүх дунд болон бага сургуулийн сур харвахад сонирхолтой 17 наснаас доош 25 сурагч оролцов.



Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
