solongonews
Өвөр Монголын Орос, Монголд хийсэн хөрөнгө оруулалт шинэ амжилтыг тогтоов
2015-02-13 10:50
2014 онд Өвөр Монголоос Орос, Монгол Улсад зөвшөөрөн байгуулсан хөрөнгө оруулалтын компани хөрөнгө оруулалтын хэмжээ хурдан өсөлтийг биелүүлж, шинэ амжилт тогтоолоо.

 
        2014 онд Өвөр Монголоос Орос улсад нийт 19 хөрөнгө оруулалтын компанийг зөвшөөрөн байгуулсан ба гэрээгээр тохиролцсон Дундадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 81 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн Өвөр Монголын гадаад хөрөнгө оруулалтын 7 хувийг эзэлсэн байна. Өвөр Монголоос Монгол Улсад мөн 19 хөрөнгө оруулалтын компанийг зөвшөөрөн байгуулсан ба гэрээгээр тохиролцсон Дундадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 353 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн Өвөр Монголын гадаад хөрөнгө оруулалтын 30.7 хувийг эзэлсэн байна. 
        2013 онд Өвөр Монголоос Орос улсад 10 хөрөнгө оруулалтын компанийг зөвшөөрөн байгуулсан ба гэрээгээр тохиролцсон Дундадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 44 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн Өвөр Монголын гадаад хөрөнгө оруулалтын 4.3 хувийг эзэлсэн байна.  Өвөр Монголоос Монгол Улсад 6 хөрөнгө оруулалтын компанийг зөвшөөрөн байгуулсан ба гэрээгээр тохиролцсон Дундадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 69 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн Өвөр Монголын гадаад хөрөнгө оруулалтын 6.7 хувийг эзэлсэн байна.  

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл