ӨМ элсэн цөлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2015-01-18 20:35
Улаан-Бухын элсэн цөл Дундадын 8 дахь том элсэн цөл бөгөөд нийт 1 сая га талбайг эзэлдэг. Дундадын хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй цөлжсөн нутгийн нэг юм.

ӨМ-ын Улаан-Бух элсэн цөлд элсэн цөлийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг Дундадын Ойн аж ахуйн үндэсний газраас зөвшөөрчээ.
Улаан-Бухын элсэн цөл Дундадын 8 дахь том элсэн цөл бөгөөд нийт 1 сая га талбайг эзэлдэг. Дундадын хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй цөлжсөн нутгийн нэг юм. Уг цөлийн зүүн хойд захын 1/3 нь ӨМ-ын Баяннуур хотод харьяалагддаг ба тус хотын нутаг дэвсгэрийн нийт талбайн 5 хувийг эзэлж байдаг.
Цөлжилтийг сэргийлэн засах болон экологийн хүчин чадавхыг хамгаалсан нөхцөлд ӨМӨЗО-ны Улаан-Бух элсэн цөлд элсэн цөлийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 17 жилийн дотор 353.04 га талбайд байгуулахаар төлөвлөжээ.
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : ХОУА
Дэлгэрэнгүй үзэх
