solongonews
Сүүн цацалтай үйлс
2021-10-14 21:07
Сүүн цацалтай үйлс - ”ҮНЭН” сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

Иргэд олон нийтийн хүнсний хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөн байгалийн, шинэ, органик бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийг хичээх болсон энэ цаг үед сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. 

"СОЛОНГО" аялал сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт

Дээр үеэс уламжлан ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин цагийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, сүүлийн үеийн автомат, инновацад тулгуурлан байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж буй "Үнэн" сүү цагаа идээ боловсруулах үйлдвэрийг Солонго аяллын багийнхан онцлон танилцуулахыг зорилоо. 

"Үнэн" сүү цагаа идээ боловсруулах үйлдвэр

Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Чулуут суурингийн Онгоц багт байрлах "Үнэн" цагаан идээ боловсруулах үйлдвэр нь Засгийн газрын төслөөр 2017 онд байгуулагдаж, одоогоор үнээ саах, үхэр тэжээх, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, тэжээл бордоо холих гээд үхэр маллахаас эхлээд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүртэл бүгдийг өөрсдөө хийж буйгаараа онцгой юм. 

 Захирал Бао Шяорүн сүү, сүүн бүтээгдэхүүнээ танилцууллаа

Үйлдвэрийн байр хөргөгч, хөлдөөгч, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тасаг, хатаах тасаг, боловсруулах тасаг гээд олон тасгуудтай бөгөөд нэлээд их сүү, сүүн бүтээгдэхүүн өрж тавьсан байлаа. 

Дэлгэн хатааж буй сүүн хурууд

Тус үйлдвэр нь өдөрт 1500 килограмм сүү боловсруулж, арваад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Өөрийн тэжээж буй үнээний сүүний гаралт нь үйлдвэрийн хангалтад хүрэхгүй байдаг учраас ойр орчмын 28 айл өрхийн үнээний сүүг газар дээрээс нь захын үнээр худалдан авч тэдний санхүүг дэмжин орлогыг нь дэмжиж байна. 
- Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сүүгээ малчдаас килограмм бүрийг 3.6 юаниар худалдан авдаг. Мөн үүний дээр Хөдөө аж ахуйн товчооноос үйлдвэрт сүү хангаж буй айл өрхийн үхрийн тоо толгойгоор үхэр бүрд жилд 200 гаруй юанийн нөхвөр олгодог. Нөхвөр нь нэг килограмм сүү тутамд 1 юанийн нөхвөр олгодог хэмээн тус үйдвэрийн захирал Бао Шяорүн танилцууллаа. 

Үхрийн хашаа

Улмаар үйлдвэрлэсэн сүүн хурууд, өрөм, шар тос, ааруул, зөөхий гэх мэт бүтээгдэхүүнийг савлан боож баглаад шуудангаар дамжуулан вичат буюу захиалгаар худалдан авсан хүмүүст явуулдаг байна. 

Тэжээл бордоо холих төхөөрөмж

Малын хашаа саравч бүтээн байгуулалт сайтай, тэжээл бордоо холих машин төхөөрөмж иж бүрэн, үнээ саах тусгай автоматжуулсан саравчтай, алсаас удирдах төхөөрөмжийг ашигладаг нь шинэ цагийн малчин.

Үнээ саах төхөөрөмж

Сүү хадгалах сав

Намар цагийн тарга хүч сайн үхрүүд хашаа хороондоо тайван хэвтэнэ. Бао Шяорүнгийнх  одоогоор 170 гаруй семинтар үхэр маллаж байгаа бөгөөд 13 га талбай эрдэнэ шиш, ногоон дарш тарьдаг байна. Гэсэн хэдий ч үхрийн бүх тэжээл бордоог хангах боломжгүй учраас гаднаас өвс бордоо худалдан авна.

Үхрийн хашаа

Тус үйлдвэр байгуулагдсанаар сүү, сүүн бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг сайжруулах, орон нутагт ажлын байр шинээр бий болгох зэрэг ач холбогдолтой юм. 

Үйлдвэрийн эргэн тойрон дахь малын хашаа

Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн байр

Зохиогч: Х.АРВИНТАЛ, М.БАНДИ, Б.ХУРЦ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл