solongonews
Хүүхдийн баярыг хөрш орондоо
2015-06-01 16:16
Өмнөх жилүүдэд зөвхөн Монгол Улсаас ӨМӨЗО-нд суралцаж буй монголын сурагчид оролцдог байсан бол энэ удаад ӨМӨЗО-ны хүүхдүүд оролцож, авьяас чадвараа сорив.

Жил бүр хүүхдийн баярыг тохиолдуулан зохион явуулдаг хүүхдийн гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол болон шилдэг зургийн үзэсгэлэнгийн нээлт 6 дугаар сарын 1-ний өдөр ӨМӨЗО-ны Хөххотноо боллоо.  

Хөххотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба ба ӨМӨЗО дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэгээс уламжлал болгон хамтран зохион байгуулдаг энэхүү уралдаан нь энэ жилийн хувьд “Миний мөрөөдөл” сэдвийн дор зохиогдлоо.

Тус гар зургийн уралдаан нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад илүү өргөн цар хүрээг хамарсан байна. Өмнөх жилүүдэд зөвхөн Монгол Улсаас ӨМӨЗО-нд суралцаж буй монголын сурагчид оролцдог байсан бол энэ удаад ӨМӨЗО-ны хүүхдүүд оролцож, авьяас чадвараа сорьсон.

Мөн зохион байгуулагчдаас хүрэлцэн ирсэн бүх хүүхэд багачууддаа “Эх үрсийн баяр”-ын бэлгийн багц гардуулав.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл