
ӨМӨЗО-ноос Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод Худалдааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумыг 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан байна.
Монгол Улсын Дорнод аймаг болон ӨМӨЗО нь 3 боомтоор чөлөөтэй харилцаж, худалдаа эдийн засаг хамтын ажиллагаа улам илүү эрчимжиж байна. 2012 оноос Монгол Улс нь 3 жил дараалан ӨМӨЗО-ны хамгийн том худалдааны түнш болсоор ирсэн. 2014 онд ӨМӨЗО-ноос Монгол Улсад 19 хөрөнгө оруулалтын төсөл дээр хамтарч ажиллахаар төсөвлөсөн бөгөөд Дундад улсын талуудын хэлэлцээрийн хөрөнгө оруулалтын өртөг нь 350 сая ам.долларт хүрчээ. Энэ нь мөн үеэсээ 4 дахинаар нэмэгдэж, Өвөр Монголын гадаад дахь хэлэлцээрийн хөрөнгө оруулалтын өртгийн 31 хувийг эзэлсэн байна.
Тус форумын үеэр Өвөр Монголын хөдөө аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, өвс тэжээл, худалдаа аж үйлдвэр, барилга байгууламж, аялал жуулчлал зэрэг салбарын 30 гаруй аж ахуйн нэгж Чойбалсан хотын 80 гаруй аж ахуйн нэгж хооронд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Талуудын аж ахуйн нэгж хооронд хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны 5 төслийн баримт бичигт гарын үсэг зурсан. Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төслийн үнэ 4 сая ам.долларт хүрчээ.
Мөн талууд Баянхошуу–Өвдөг хил дамнасан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Рашаан–Сүмбэр хил дамнасан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Чойбалсангаас Архашаатын чиглэл дэх авто зам болон төмөр зам, Архашаат–Чойбалсан чиглэлийн авто зам болон төмөр зам зэрэг төслүүдийг ахиулжээ. Энэ нь Өвөр Монголын “8337” хөгжлийн бодлого зохицуулалтыг гүнзгий хэрэгжүүлэн, умардад нээлттэй байдлыг түлхүү ахиулж, Өвөр Монгол болон Монгол Улс хоорондын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд бас нэгэн боломжийг авч ирсэн байна.
Форумын дараа, ӨМӨЗО-ны төлөөлөгчид Хөлөн хотын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Дорнод аймагт тавих Хөлөнбуйр замын шав тавих ёслолд оролцжээ.
