solongonews
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа аяллаа эхлүүллээ
2025-06-11 11:46
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын үйл ажиллагаа аяллаа эхлүүллээ.

“Боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг ахиулъя” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын үйл ажиллагаа 06-р сарын 10-ны өдөр Өвөр Монголын Тунляо хотод аяллаа эхлүүллээ. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын мэдээллийн алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын мэдээллийн алба хамтран зохион байгуулсан байна.

Энэхүү хамтарсан сурвалжлагын үйл ажиллагаа 06-р сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд МОНЦАМЭ, Монголын үндэсний олон нийтийн радио, Өдрийн мэдээ, Хятадын Гуанмин Өдрийн сонин, Ардын өдөр тутмын онлайн сонин, Ардын өдөр тутмын гадаад хэвлэл, Лавлах мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн 40 гаруй сэтгүүлч оролцож байна.

Сурвалжлагын хөтөлбөрийн дагуу сурвалжлагчид Хүбэй, Өвөр Монголоор аялан сурвалжилж, орчин үеийн аж ахуйн нэгж, робот инновацын төв, олон улсын агаарын боомт, соёл урлаг, музейн газрууд, мал аж ахуйн бүс, экологийн хамгаалалтын бүс болон бусад газруудаар зочлох бөгөөд шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин, хиймэл оюун ухаан, орчин үеийн мал аж ахуй, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, шилдэг уламжлалт соёлыг хамгаалан өвлүүлэх зэрэг сэдвийн тойронд сурвалжилга хийх болно. Мөн Хятад улсын хөгжлийн туршлага, бодит жишээ, бодит амьдралаас ойлгосон Хятадын үлгэр жишээг өгүүлэн, Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийн ололт амжилтыг Монголын ард түмэнд идэвхтэй сурталчилж, Хятадын итгэл үнэмшилтэй, хайр булаам, хүндтэй дүр төрхийг бүрэн харуулах зорилготой юм.

Зохиогч: ФҮ ЛИЖУАНЬ, ЖЯ ЖЫХУН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл