solongonews
Сайхан уламжлалаа бадраая
2021-07-06 16:41
Сайхан уламжлалаа бадраая

ӨМӨЗО нь Хятадын Коммунист Намын удирдлага дор Хятад улсад хамгийн эрт байгуулагдсан үндэстний Өөртөө Засах Орон бөгөөд үлгэр жишээч ӨЗО-ы эрхэм дээд яруу алдрыг баримталсаар ирсэн юм.

Яруу алдраа үе дамжин уламжилна

Хувьсгал, бүтээн байгуулалт болон өөрчлөлт нээлт зэрэг адил бус түүхэн цаг хугацаанд нам болон улсаас ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжлийг чухалчилсаар ирсэн. Намын үндэстний төрийн бодлогоор Өвөр Монголын эдийн засаг, соёл цэцэглэн хөгжиж, үндэстэн нэгдэн, хил хязгаар тогтвортой байж, үндэстнүүдийн ард иргэд сайн сайхан ирээдүйд урагшилж байна.

Олон жилийн туршид Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газар үндэстний нэгдлийг ард иргэдийн амин судас болгож, төрийн бодлого хууль тогтоол нийтлэн, үндэстнүүдийн олон нийтийн хууль ёсны эрхийг  баталж, бүх газрын аж ахуй нийгмийг хөгжүүлэн, үндэстнүүд хамтдаа нэгдэн тэмцэх, хамтдаа цэцэглэн хөгжихөд сайн сайхан нөхцөл боломжийг бүрдүүлэв.

Намын ХУIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын Төв Хорооноос ӨМӨЗО-ы хөгжилд анхаарлаа хандуулж байна.

Дарга Ши Жиньпиний итгэмжлэлийг санаж, Өвөр     Монголын үндэстнүүдийн хөвгүүд охид гар гараасаа барин сэтгэлээ нэгтгэж, намын үгийг сонсож, намын ач гавьяанд баярлан, намаа дагаж, экологийн цэвэр хөгжлөөр  замнан, Хятадын үндэстний хамтын нийгэмлэгийн ухамсрыг тууштай бэхжүүлж, үндэсний эв нэгдлийг хамгаалж, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын агуу их мөрөөдлийг биелүүлэх” хуудсыг бичиглэж байна.

Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед Өвөр Монголын үндэстнүүдийн хөвгүүд охид зоригжиж, адил бус хэлбэрээр намдаа үнэнч сэтгэлээ илэрхийлж байна.

06 дугаар сарын 19-ний өдөр “2021 оны Хятадын угсаатан зүйн нийгэмлэгийн ярилцааны тавцан” Өвөр Монголын Их Сургуульд зохион байгуулагдаж, Өвөр Монголын дотно гаднын их дээд сургууль, судалгааны хүрээлэнгээс оролцсон 100 гаруй  мэргэжилтэн, нийгмийн ажилтан “Хятадын үндэстний хамтын нэгдлийн ухамсрыг бэхжүүлж, үндэстнүүдийн орны өөртөө засах дүрмийн нөлөө, туршлага болон зорилго” сэдвийн хүрээнд судлан ярилцаж, Өвөр Монголын “Жишээч Өөртөө Засах Орон”-ы туршлагыг дүгнэв.

Саяхан Хятад улсын нисэх онгоц-3 амжилттайгаар сансарт хөөрч, Хятад улсын нисэгчтэй сансрын аяллын шинэ гарааг нээсэн.

БНХАУ улс байгуулагдсаны дараа улсын хэмжээнд сансрын аяллыг дэмжихийн тулд Өвөр Монголын Эзэнээ хошуу хошууныхаа засаг захиргааг гурван удаа нүүлгэж, хамгийн сайн нутаг бэлчээрээ сансрын үйлсэд зориулсан юм. Хятад улсын хөөргөсөн нисэх онгоц удаа дараалан Эзэнээ хошуунаас хөөрч, Дөрвөд хошууны Дөрвөдийн тал нутагт бууж, Өвөр Монголын ард иргэд эх улсын сансрын аяллын үйлсэд хувь нэмрээ өргөж байгаа юм.

Нисэх онгоцны буудлагын газар дээр очсон  Нансалмаа, Оюунсоёл нар олны анхаарлыг татаж байлаа.

“Говийн улаан од” гэж нэрлэгдсэн Нансалмаа 1983 онд олон түмнийг өвс, малын давхар гэрээний хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд хүргэж, Алшаа аймгийн Эзэнээ хошууны Сайхантуурай сумын Мөнгөт багийг аймагтаа шаргуу хөдөлмөрөөр баяжсан үлгэр жишээ болгосноор улсын хэмжээний “Үндэстний нэгдэл дэвшлийн үлгэр жишээч хувь хүн”, “Шилдэг намын гишүүн”, “Шилдэг намын ажилчин” зэрэг олон нэр алдрыг хүртсэн. Залуу удирдлага Оюунсоёл нутаг бэлчээрийг сэргээн, малчин айлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр нутгийн ядуу буурай айл өрхийг дэмжиж, бусдыг уриалан ядуурлаас ангижруулснаар хөдөө орон нутгийн үндэстний нэгдлийн шилдэг төлөөлөгчийн хувиар дарга Ши Жиньпинтэй  уулзжээ.

- Нам ба ард иргэдээс надад ийм өндөр нэр хүнд хүртээсэнд үнэхээр баярлаж байна. Цаашид малчин, тариачин олон түмнээ уриалан үйлдвэрлэлийг хөгжүүлж, илүү их амжилт гаргахаар хичээн  ажиллана хэмээн Оюунсоёл ярилаа.

Хүсэл найдварыг баттай санаж, эрэмгийлэн урагшилна

Дарга Ши Жиньпин ХIII удаагийн БХАТИХ-ын IУ хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн зөвлөх зөвлөлд оролцохдоо:

- Өвөр Монгол бол Хятад улсын хамгийн эрт байгуулагдсан үндэстний Өөртөө Засах Орон юм. Үндэстний нэгдлийг дэмжсэн яруу алдарт уламжлалтай, урт хугацааны туршид “Үлгэр жишээч Өөртөө Засах Орон”-ы яруу алдрыг хүртсээр ирсэн. Энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн бадраах хэрэгтэй гэж чухалчлав.

Өөртөө Засах Орон нь дарга Ши Жиньпиний үндэстний ажил болон Өвөр Монголын тухай чухал зааврыг гүнзгий хэрэгжүүлж, Хятадын үндэстний хамтын нэгдлийн ухамсрыг гол болгож, “Хятадын үндэстнүүд сэтгэл нэгдэн Хятадын агуу мөрөөдлийг биелүүлэх”-ээр хичээн ажилласан юм.

Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошууны Баян нийгэм дүүргийн намын дарга Өөртөө Засах Орны үндэстний нэгдлийн үлгэр жишээч Гүн Шяожеэс Хуучин Барга хошууны Баянкүрэн сууринд “100 жилийн аянаа эргэцүүлж шинэ аяндаа эрэмгийлэн урагшилъя” сэдэвт ухуулан тайлбарлах үйл ажиллагааг саяхан зохион байгуулж, Хятадын Коммунист Намын 100 жилийн тэмцлийн гэрэл гэгээтэй түүхэн явц болон хувь нэмрийг системтэй тайлбарлан ярилаа.

Бугат хотын болд төмрийн групп нь Хятад улсын “Анхдугаар таван жил төлөвлөгөө”-ийн хугацаанд үндэстний оронд бүтээн байгуулсан гол төслийн нэг юм. 1958 онд Бугат хотын болд төмрийн групп нь бүтээн байгуулалтын хугацаандаа байгаа бөгөөд төхөөрөмж болон бүтээн байгуулалтын материалын хангалт хүрэлцээгүй зэрэг томоохон бэрхшээлтэй тулгарав.

Намын Төв Хорооноос дурдсан “Арга бүхнийг хэрэглэж Бугатын болд төмрийн компанийн бэрхшээлийг шийдвэрлэж өгөх хэрэгтэй” гэсэн уриалгын дагуу улс даяар Бугатын болд төмрийн компанид туслах ажил идэвхтэй өрнөсөн байна. Ийнхүү улсын дотоодын бүх газар нутгаас өдөр бүр дунджаар 10 гаруй галт тэрэг төхөөрөмж ба материал Бугатын болд төмрийн компанид зөөвөрлөгдөн ирж байв. 60 гаруй жилийн туршид Бугатын болд төмрийн групп сахин бараалж харилцан туслалцах, хувь нэмэр үзүүлэх, зоригтойгоор шинийг санаачлах, хүчирхэгжихээр хичээх үзэл баримтлалыг баримталж, социализмын бүтээн байгуулалтыг дэмжих, үндэстний аж үйлдвэрийг хөгжүүлэн мандуулах, улсын стратеги бодлогоор аюулгүй байдлыг хамгаалах, үндэстний газар орны хөгжилд хувь нэмрээ үзүүлсэн юм.

Саяхан Шанхай хотын Нам, Засгийн төлөөлөгчдийн баг Өвөр Монголд ажиллахдаа, “Ардын үлгэр жишээч” Дүгүймаатай уулзсан юм. Түүнд “Шанхай хотын нэр хүндэт хотын ард” гэсэн хүндэт цол хүртээв. 1960-аад оны эхээр 19 настай байсан Дүгүймаа Шанхайн 28 өнчин хүүхдийг өсгөн тэжээх үүргийг авч, үнэнч зүтгэлээрээ үндэстний нэгдэл дэвшлийн их хайрыг бичиглэсэн тухай бид бүхэн мэдэж байгаа.

Хятадын үндэстний хамтын ухамсрыг ойлгож, үндэстнүүдийн ард иргэдийн агуу их эх улс, Хятадын үндэстэн, Хятадын соёл, Хятадын Коммунист Нам, Хятад улсын онцлогтой социализмын тухай хамтын ойлголтыг сайжруулах шаардлагатай.

Саяхан хуралдсан Өөртөө Засах Орны Намын хорооны байнгын хорооны хурлаар “Шинэ цаг үеийн үндэстний ажлын түүхэн байр суурийг ойлгож, дарга Ши Жиньпиний үндэстний ажлын тухай чухал заавар болон Намын Төв Хорооны шийдвэрт бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж, Хятадын үндэстний хамтын  нэгдлийн ухамсрыг цогцлохтой уялдуулан шинэ цаг үеийн үндэстний ажлыг сайн хийж, үндэстний нэгдэл, нийгмийн тогтвортой байдал, хил хязгаар амар тайван байх сайн сайхан байдлыг бэхжүүлж, “Жишээч Өөртөө Засах Орон”-ы яруу алдрыг үргэлжлэн бадраах хэрэгтэй” гэж зааварчлав.

Өвөр Монголын 25 сая үндэстний хөвгүүд охид нэгдэн урагшилж, шинэ цаг үеийн үлгэр жишээч Өөртөө Засах Орны шинэ байдлыг тасралтгүй бүтээх нь лавтай.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл