solongonews
Шинэ Барга баруун хошууны тэмээний тоо толгой нэмэгдэж байна
2015-04-17 17:32
Шинэ Барга баруун хошууны тэмээний тоо толгой нэмэгдэж байна.

Шинэ Барга баруун хошууны засгаас тэмээний тоо толгойг өсгөх тухай уриа гаргаснаар өнөөдрийг болтол уг хошууны тэмээ маллах өрхийн тоо эрс нэмэгдсэн.

Шинэ Барга баруун хошуун Хэрлэн сумын Баяннуур багийн Соёлынх 40 гаруй тэмээтэй бөгөөд энэ жил мөн 10 ботго тосжээ.

      Соёл тэмээн сүргийнхээ дэргэд сэтгэл тэнүүн зогсоод《Манайх уг нь адуу, үхэр, хонь, ямаатай байсан ч таван хошуу малаа бүрэн маллах юмсан гэж олон хоног бодол болж явсан. Тэгээд нэг ингэ худалдан авсан юм. Ингэ маань өсөж үржээд 50 гаруй толгой болчихсон байгаа. Сүүлийн жилүүдэд хошууны засгаас тэмээг үржүүлэх зорилго тавьж, дэмжиж эхэлсэн. Тэгээд ч энэ хэдэн жилд орон нутгийн онцлог байдалд зохицуулан, таван хошуу малын ашиг шимийн гаралтын үнэ ханш нь нэмэгдэхийг дагалдан тэмээ маллах хүн нэмэгдэж байна》гэж хуучилж байлаа.

 Шинэ Барга баруун хошуунд 2013 онд нийт 733 толгой тэмээтэй байснаас 2014 онд 753 толгойд хүрч, жил дараалан 3 хувиар өсөж байна.

 

 

 

Найруулагч: Цэнгэл, Сурнаа
Эх сурвалж : Дундад,Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл