
Эрээн хот нь хил дамнасан аялал жуулчлалын тусгай ажлын удирдах баг зохион байгуулж, шинжлэх ухаанаар хил дамнасан аялал жуулчлалын брэндийг бий болгох зориулалттай Эрээн хотын хил дамнасан аялал жуулчлалын бааз байгуулах зорилтоо биелүүлэхийг хичээж байна.
Эрээн хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга буюу хотын дарга Лүө Чин энэхүү тусгай ажлын удирдах багийн даргаар ажиллаж, Эрээн хотын орлогч хотын дарга Саранчимэг удирдах багийн орлогч даргаар ажиллана.Тэрээр удирдах багийн тамгын газрыг Эрээн хотын жуулчлалын товчоонд байрлуулж, жуулчлалын товчооноос өдөр тутмын ажил хэргийг хариуцан хийх болно.
Хил дамнасан аялал жуулчлалын тусгай ажлын удирдах багаас хил дамнасан аялал жуулчлалын хөгжилд тулгарч буй саад бэрхшээлийг арилгана.
Нэг. Замын-Үүд хотын засгийн газартай “Хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны тухай гэрээ”-г тохиролцож, ерөнхий төсвийг хийнэ.
Хоёр. Эрээн хотын улсын гол нээн хөгжүүлж нээлт хийх туршилтын бүсэд хилийн аялал жуулчлалын гадаад паспортын төв байрлуулна.
Гурав. Дундад, Орос, Монгол гурван орны иргэд хамтдаа визгүй жуулчилж, “БНДАУ-ын хилээр нэвтрэх бичиг”-ийг хэрэглэх цар хүрээг тэлнэ.
Дөрөв. Аялал жуулчлалын саадгүй зам шугамыг нээнэ.
Тав. Аялал жуулчлалын зам тээврийн дэмжих хүчин чадлыг дээшлүүлнэ.
Зургаа. Дундадын хүмүүс хувийн машинаараа Монгол Улсад жуулчлах хязгаарлагдмал асуудлыг шийдвэрлэнэ.
