Сэтгүүлийн зорилго бол ӨЗО-ны соёлын том орныг байгуулах уриан доор ӨЗО-ны шинжлэх ухаан соёлын бүтээн байгуулалтад Монгол үндэстний тусгай мэргэжилтэн, судлаачдын мэдлэг, ур ухааныг шингээх, хэвлэлд өндөр түвшний эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, онол үзэлтийг дэлгэн олны хүртээл болгох зорилготой юм. Мөн дэлхийн шинжлэх ухаан технологийн хамгийн шинэ, үр бүтээлтэй мэдээллийн монгол хэл дээрх чухал ачаалбар болж байгаа билээ.
“Шинжлэх ухаан” сэтгүүлийн монгол хэлний эрдэм шинжилгээний хэвлэл нь ӨМӨЗО төдийгүй Дундадын хэмжээнд монгол хэл дээр хэвлэгдэж байгаа шинжлэх ухааны эрдэм шинжилгээний сэтгүүл бөгөөд Монгол үндэстний шинжлэх ухааны соёл түүхийн шинэ нэгэн хуудсыг бичиглэх болно.
Уг сэтгүүлд “Шинжлэх ухааны үзэл санаа”, “Суурь шинжлэх ухаан судлал”, “Завсрын шинжлэх ухаан”, “Хэрэглээний шинжлэх ухаан” зэрэг байгалийн шинжлэх ухаан судлал, “Сонгодог монгол соёл судлал”, “Монгол үндэстний шинжлэх ухааны түүх судлал” зэрэг монгол үндэстний шинжлэх ухааны соёл түүхийн судалгааг хамруулна. Мөн “Монгол үндэстний байгалийн шинжлэх ухааны түүх”, “Монгол үндэстний шинжлэх ухааны үзэл санааны түүх” зэрэг эрдэм шинжилгээний тухай мэдээ мэдээлэл, шинжлэх ухаан технологийн номын сангийн мэдээллийг нийтэлнэ.
“Шинжлэх ухаан” сэтгүүлийн монгол хэлний эрдэм шинжилгээний хэвлэлийг шинжлэх ухаан технологийн чухан сэтгүүл болгон эрхлэхээр хичээн ажиллаж байгаа бөгөөд олон улсын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, холбогдох судлаачдын өгүүлэл, эрдэм шинжилгээний шинэ бүтээлүүдийг нийтлэн олон түмэнд түгээх болно.
