Олон улсын монгол хонины дээд хэмжээний анхдугаар форум 10 -р сарын 12 -ны өдөр Хөх хотод болсон байна. Форумыг ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн академи, Мал аж ахуйн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж, 30 гаруй их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны байгууллагуудын хамт зохион байгуулав. Тус форум монгол хонь, мал аж ахуйн салбарын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, судалгааны үр дүнг хуваалцах, монгол хонины тогтвортой хөгжлийн асуудлын тухай санал бодлоо солилцоход чиглэгдсэн байна.
Хурлын үеэр хонь үржүүлэх онол, технологид болон үйлдвэрлэлийн 60 жилийн туршлагад суурилсан хонины генийг судлах платформ болох SheepLink-ийг танилцууллаа. “SheepLink” нь хонины генетикийн үржлийн технологи, биологийн мэдээллийг компьютер технологид нэгтгэсэн бөгөөд энэ нь “байгаль орчин,үр ашиг, эрүүл мэнд”-д суурилсан хонины генетикийн том дата болон ухаалаг үржлийг нэгтгэсэн платформ болох юм.
Дэлхий дээрх хонины генетик нөөцийн эрдэнэсийн нэг болох монгол хонь нь Азидаа хамгийн олон тоотой, генийн тархац хамгийн өргөн, экологийн дасан зохицох чадвар сайн бадгаараа онцлог юм. Хятад улсын хонины 80 гаруй хувь нь монгол хонины гентэй байдаг.
Махны чиглэлийн хонины үйлдвэрлэл нь нэгэнт ӨМОЗО-ы хэдэн арван тэрбумын төвшний шилдэг салбар бөгөөд хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх төрийн бодлогын гол салбар болох юм.2020 оны жилийн эцсийн байдлаар, хонины махны гарц 1.13 сая тонн байсан нь бүх Хятадын хэмжээний хонины махны үйлдвэрлэлийн 22 гаруй хувийг эзэлж байдаг.
