Дархан Муумянганы малчдын хаваржаа
2015-04-01 10:10
Төлийн дуун
3 дугаар сарын 17-нд бидний сурвалжлага Бугат хотын Дархан Муумянган хошууны Дархан сумын Алтантуг гацааны малчин айлд үргэлжлэв. Хаврын тэнгэр хагастай хугастай гэдгээр өчигдөр хөдөө орон нутгаар улаан шороо дэгдэж нүд нээхийн аргагүй байсан бол өнөөдөр болоход харин нар ээж сайхан өдөр болов. Хаврын уян улирал хаалганы гадна саатахад хонины хашаа хороонд төлийн дуу чангарч, малчдын магнайд баярын мишээл тодорно. Хавар цаг хөдөө нутгаар хайлын ус урсаж байдаг ёстой байхад энэ нутагт өнгөрсөн өвөл нэг ч удаа цас ороогүй тул улаан халцгайгаараа байж, малчид нөөцөлж хураасан өвсөөрөө төл малаа тэжээж байлаа.
Зохиогч: Алтан- Од, Арвинтал
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
