solongonews
“Мөнгөн товруу” бөхийн барилдаан Хөххотод боллоо
2015-04-20 10:23
“Мөнгөн товруу” бөхийн барилдаан Хөххотод боллоо.

Хөххотын Үндэстний Дээд Сургуулиас 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Мөнгөн товруу” цомын төлөөх Монгол бөхийн барилдаан 4 дүгээр сарын 19-ний өдөр Хөххотод болжээ. Хол ойроос хүрэлцэн ирж хүч бяр, ур ухаанаа сорьсон 128 идэр залуу бөхийн барилдаанд Улаанхад хотын Баарин баруун хошууны Гэгээрэх долоо даван түрүүлж, Зүүн Үзэмчний Батржаргал үзүүрлэжээ.

Мөн оюутнуудын барилдаанд Хөххотын Үндэстний Дээд Сургуулийн оюутан Начин түрүүлж, Өвөр Монголын их сургуулийн Арууханбаатар үзүүрлэсэн байна. /Гэрэл зургийг Э.Буянтогтох /

 

Найруулагч: Буянтогтох
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл