solongonews
Хагас жин алтны эзнээр Заан Санжаадамба тодров
2015-01-19 10:34
Монгол Улсын Заан Санжаадамба 500 грамм алтны эзэн боллоо.

  “Бурхан” цомын төлөөх “Хасар” стандарт дэвжээний бөхийн барилдаан өнгөрсөн бямба гарагийн орой Шилийнхотод болжээ.

       Уг Барилдаан Монгол Улс, Өвөр Монголын 16 бөх зодоглосноос Монгол Улсын Заан Санжаадамба 4 даван түрүүлж 500 гр алтны эзэн боллоо. Уг 500 грамм алт нь 130 мянган юаньтай тэнцэх юм байна.

       Барилдааны зохион байгуулах комисс 16 бөхийг сугалаагаар оноон барилдуулжээ.

       Нэгийн даваанд Хөлөнбуйрын Идэр Монгол Улсын Начин Энхбат, Монгол Улсын Заан Өсөхбаяр Зүүн Үзэмчиний Батжаргал, Баруун Үзэмчиний Гэгээрэх Монгол Улсын Начин Сугаржаргал, Ар Хорчины Мөнхдүүрэн Монгол Улсын Начин Амарзаяа, Монгол Улсын Заан Санжаадамба Баруун Баарины Гэгээрэх, Монгол Улсын Заан Соронзонболд Баруун Үзэмчиний Цагаанзаан, Зүүн Баарины Алтансүх Монгол Улсын Начин Өсөх-Ирээдүй, Монгол Улсын Начин Баянмөнх Зүүн Үзэмчиний Сарансүхтэй тус тус оноолт тааран барилдсан байна.

       Монгол Улсын Заан Өсөхбаяр Хөлөнбуйрын Идэрийг, Баруун Үзэмчиний Гэгээрэх Ар Хорчины Мөнхдүүрэнг, Монгол Улсын Заан Санжаадаба Монгол Улсын Заан Соронзонболдыг, Монгол Улсын Начин Баянмөнх Зүүн Баарины Алтансүхээр хоёр давж шөвгийн дөрөвт тунан үлджээ. Шөвгийн дөрвийн барилдаанд Монгол Улсын Заан Өсөхбаяр Баруун Үзэмчиний Гэгээрэхийг, Монгол Улсын Заан Санжаадамба Монгол Улсын Начин Баянмөнхийг давснаар үзүүр түрүүнд Монгол Улсын Заан Санжаадамба Монгол Улсын Заан Өсөхбаяраар давж 500 грамм алтны эзэн боллоо.

 

      

Зохиогч: Баярцэнгэл
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл