1 дүгээр сарын эцэс гэхэд Өвөр Монголын хүчинтэй бүртгэгдсэн худалдааны тэмдэг 59.1 мянган ширхэгт хүрсэн байна. Үүнд, нэрд гарсан худалдааны тэмдэг 63 ширхэг, газар зүйн заалтын худалдааны тэмдэг 38 ширхэг, нэрт худалдааны тэмдэг 542 ширхэг, алдартай худалдааны тэмдэг 1093 ширхэг байж, худалдааны тэмдгийн нийт хэмжээгээрээ баруун аймгуудын 4 дүгээрт жагсаж байлаа.
2014 онд Өвөр Монгол “Таван том худалдааны тэмдгийн брэндийн бөөгнөрөл”-ийн стратегийн боломжийг бий болгож, худалдааны тэмдгийн брэндийн эдийн засгийн хөгжлийг эрчтэй дэмжиж байна. ӨМӨЗО-ны Худалдаа, Аж үйлдвэрийн салбарынх нь 17.60 сая юаниар худалдааны тэмдгийн брэндийг идэвхтэй бий болгосон 16 аж ахуйн нэгжийг шагнан урамшуулав. Энэ онд Өвөр Монгол нь худалдааны тэмдгийн зар сурталчилгааны стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, “Таван том суурин”-г бүтээн байгуулах, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж, худалдааны тэмдгийн брэндийн стратегийн хэрэгжилтийг ахиулах ба хүчинтэй бүртгэгдсэн худалдааны тэмдгийн тоо хэмжээ, чанарыг дээшлүүлж, хамгийн шилдэг худалдааны нэрт тэмдгүүдийг бий болгохоор хичээнэ.
Өвөр Монголын худалдааны тэмдэг 59.1 мянган ширхэгт хүрэв
2015-02-13 11:06
Өвөр Монголын бүртгэгдсэн худалдааны тэмдэг 59.1 мянган ширхэгт хүрэв.
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
