
800 хавар намрыг элээсэн Батцагаан мод
Модод найгаж навчис хийсээд байгаль дэлхий шаргал өнгөөр хучигдсан намрын бас нэг налгар өдөр саатлаа. Манай багийхан өнөөдөр Туняао хотын Хорчин Зүүн Гаран хойд хошууны төв Ганзага суурингаас зүүн өмнө 55 километрийн зайд орших Батцагаан цэцэрлэгт хүрээлэнд очин Хорчин нутгийн дуунд гардаг “Хайр хайрын Батцагаан”-ыг сонирхлоо. Тунляо хотын арван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг тус цэцэрлэгт 100-200 жилийн настай Батцагаан мод бий. Батцагаан нь намар цагаар шаргалтан улайж хамгийн сайхан өнгийг бүрдүүлдэг бөгөөд хол ойрын маш олон жуулчин ирж сонирхоно.

...Намаа намаагаа дэрлэсэн Батцагааны навчис
Намар намрын өнгөөрөө налгархан улайна
Ай хө зээ хө
Хайр хайрын Батцагаан ... гэх Хорчин нутгийн “Хайр хайрын Батцагаан” дууны үг эрхгүй сэтгэлд бууна.

“Солонго” аялал маань ийнхүү Тунляо нутгаар аялсан таван өдрийн аяллаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн аялал маань та бүхэнд шинэ сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэсэн гэдэгт итгэж байна. Ирэх жилийн аяллаараа эргээд уулзахын ерөөл тавья.



