
Сүүлийн жилүүдэд улс орны төрийн бодлого хийгээд ажил олголтыг түшилгүй ялангуяа оюутнуудын боловсрол, үзэл суртал, ойлгогтхуунд хүлээслэгдэлгүй өлгий нутагтаа ирж, өөрийн гэсэн ажил үйлсээ эрхэлж хийморьтой гялалзуулж яваа нь нутгийнхны бахархал, оюутан залуучуудын жишиг болох учиртай. Үүний нэг болох миний хөрш оюутан Хангимаа байж таарна.
Хангимаа 2013 оны 7 сард Бээжингийн аж ахуйн их сургуулийн бичил электроникийн салбараас төгсөв. Тэр “Чадлынхаа хирээр юу нэгийг хийж, чармайлга хөдөлмөрөөрөө бусдаас онцлогдож явбал ...........”гэдэг бодлоороо нутагтаа буцан ирж бизнесмен болохоор шийдэв.
“Би нутагтаа ирэнгүүтээ нутгийнхаа нэг ахынд очиж цэгээ хийж сурсан, цэгээ хийх тухай бага ч ойлголтгүй байлаа. Ахын борлуулалт нь хараахан сайн биш болохоор би өөр нэг зүйлийг хийхээр зүтгэлээ. Яг тэр үед долоон сарын Богд уулын тахилга болох гэж байсан болохоор би найзтайгаа найрт хоолон гэр гаргаж бага сага ч гэсэн мөнгө олохоор шийдэв. Харин ч санаанаас гадуур цэвэр орлого хоёр мянган юань олов. Хөл газар хүрэхгүй гүйж одоо энэ мөнгөө өгсөндөө гээд хошуундаа хоолон гэр гаргая гэсэн чинь түрээслэхээс аваад юу юунд ч хүрэхгүй, толгойгоо гашилтал бодож бодоод өөрийн хамгаас чаддаг ажлаа хийхээр зориг шуудаад 30кв-ын өрөө түрээслээд эчнээ ангийг хичээллүүлж эхэлсэн юм.” гэж ярилаа.
Хангимаа Хайлаарын Нэгдүгээр дунд сургуульд хичээллэж байхдаа байгалийн шинжлэх ухааны хичээлийнхэн ерөнхий хувь нь сургуульдаа байнга түрүүлж, бүх хичээлийнхэн ерөнхий хувь нь бүх сургуульдаа хоёрдугаарт орж, Хайлаарын Нэгдүгээр дундад сургуулийн байгалийн шинжлэх ухааны туршилтын ангиас төгсөж, төгссөнийхөө дараа зунаас нь эхэлж доод ангийнхаа дүү нартаа байгалийн шинжлэх ухааны хичээлийг зааж, өөрийнхөө мэдлэгээ харамгүй зааж явсан түүхтэй билээ. Ийнхүү тэр өөрийнхөө сурч төгссөн мэргэжил мэдлэгээ үндэслэн ерөнхий боловсролын сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлээр эчнээ сургалтыг эхлүүлэв. Анх эхлэхдээ тэр тоотой хэдхэн сурагчтай байсан гэнэ. Заах аргын талаар ч маруухан байсан гэнэ. Хангимаа заах материалаа хянамгай судалж, заах аргачиллаа тасралтгүй шинэчилж, тэр өөрөө хятад хичээлийн дэвтрээс нэг нэгээр орчуулан эмхтгэж заах бэлтгэлээ хийсэн гэнэ. Үүнээс гадна тэр бас даруу хичээнгүйгээр ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш нараас асууж сураглан суралцаж, амралтын хугацаагаа сурч суралцахад зориулан, сургалтад өөрийнхөө сайн дураасаа идвэхитэй оролцож мэргэжлээ дээшлүүлж байсан нь өнөөдөр суралцагч нарын сурлага мэдэгдэм дээшлэв.
“Эчнээ сургалтад Туйлын \сурагч\ сурлага нь дээшилж байна гэснийг ээжээс нь сонсоод би хүүхдээ энэ сургалтад хамруулах санаатай Хангимаа багшид дээр өвөл утастаж өнгөрсөн. Харамсалтайн Хангимаа багш: ”Манай анги бага болохоор таны хүүхдийг авч чадахгүйн, тэгээд ч би ганцаараа зааж байгаа болохоор хүүхэд олон бол сурагчдын сурлага дээшилж чадахгүй.” гээд миний охиныг аваагүй юм.” гэж Түмэн гуай ярьж билээ.

Нэг жилд хоёр ээлжийн эчнээ сургалтаа хичээлүүлснээрээ сурагчдын сурлага мэдэгдэм дээшилж, онцгойлон дурдах чухалтай наймдугаар ангийн Уран, Уяан, Тэнда, Майлс нар өндөр дүнгээр Хайлаарын Нэгдүгээр дунд сургуулийн байгалийн шинжлэх ухааны туршилтын ангид шалгаж оров. Энэхүү үр дүнг олоход сурагчдын өөрийнхөн чармайлга мэдээж хэрэг байгаа гэхдээ Хангимаагийн сургалтын нөлөө ч гэсэн байгаа юм.
“Энэ жил есөн сарын нэгнээс хойш би гучаад эцэг эхийн саналыг тоссон. Анги багтахгүй, би ганцаараа амжихгүй гээд сурагч нэмж аваагүй. Тэгсэн чинь миний нэг найз яг сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажиллан гэхээр нь би хамт ажиллая гэж санал тавихад тэр дор нь зөвшөөрсөн юм. Бид хоёр том өрөө түрээслээд сургалтын хүүхдийнхээ тоог нэмээд “Ургах наран боловсролын анги” гэж нэрлэсэн. Би өөрөө бол байгалийн шинжлэх ухааны хичээлийг мэргэжлээр төгссөн болохоор монгол хэлний талаар үнэхээр бусдад заачихмаар хэмжээнд хүрсэнгүй. Тэгээд би төгсөх гэж байгаа дүүгээ авчрахаар болж санал тавихад тэр ч бас дуртай байхаа хэлж хамт ажиллах болсон. Үнэндээ миний “Ургах наран боловсролын анги” бол эцэг эхчүүдийн санал, шаардлагаар алхам алхмаар томорсон” гэж хэлээд Хангимаа инээхэд “Би ямарчил байсан Тунараагаан Хангимаа багшийн ангид өгөөд санаа амарсандаа” гээд Түмэн гуай нуруугаа үүрэн ангиас алхан гарав.
Нэг сурагч нь “Миний үзлээр Хангимаа багшийн заах хичээл анхаарал татсан сонирхолтой хичээл. Онцлог нь тооны хичээлийг яг нэгэн амтархан уншиж байх номон дотор орсон шиг сонирхолтой заадаг, хэрэв чи дунд нь нэг л сэтгэл алагсахад дүнг нь яаж гарсныг мэдэхгүй болчихно.” гэж сурагч Цовоо нь хүн цочоомоор зүйрлэн ярив.
Одоогийн “Ургах наран боловсролын анги”нь Хангимаагийн гурав дахь ээлжийн сургалт нь гэнэ. Одоо нийт 65 сурагчтай, үүнд 55 нь 9,10 дугаар ангийнхан, 10 нь бага ангийн сурагч гэнэ. Анги бүрд нь 6-8 сурагчтай, анги нь саруул, заах тоноглол нь дээд зэргийн, сурагчдад тааламжтай суралцах орчныг хангаж байгаа манай хошууны хамгийн анхны хэмжээгээр их, сурган хүмүүжүүлэгч нь шилдэг иргэдийн дундаас хийсэн эчнээ сургалт болно. Нэг хүний бүтээсэн ажил, амжилт ололт нь түүний шаргуу оролдлого чармайлга болон чадварт нь нягт холбогдоно. Ийнхүү Хангимаагийн үйлс бүтээх зорилтдоо хүрэхээр урссан хүч хөлсийг нь юугаар ч зүйрлэхийн аргагүй, зөвхөн амжилт олсныхоо дараах бурмын амттай амьдрал үйлс нь юу бүхнийх нь гэрч болж итгэл зоригийг нь хөвчилдөг учиртай. / Бэлтгэсэн нь Цэнгэл Урьхан /
