

“99-р авто зам” жүжиг 11-сарын 6-нд тайзанд гарсан өдрөөр Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн дунд замын сэдгүүлчд баруун үзэмчин хошуунд хүрсэн билээ.
99-р авто зам нь Шилийнгол аймгийн баруун үзэмчин хошуунд байдаг. Аялал жуулчлалд зориулан тусгайлан зассан энэхүү зам дагуу Сэргэлэн Хараат уул, Монгол Хан хот, Нүүдэлчин аймаг, Цагаан хусан ой, Ёл хайрхан зэрэг үзэмж хараа баясган, улсын дотоод гадаадын жуулчлагчдын машинаар аялах тэргүүн сонголт болжээ. Зам дагуу суурьшсан малчид кофын газар, шорлогийн газар, гар урлалын бүтээгдэхүүны дэлгүүр зэргийг эрхэлж орлогоо нэмэгдүүлж байна. 99-р авто замаар 2024 онд 1.53 сая жуулчид хүлээн авч, жуулчлалын орлого 685 сая юаньд хүрчээ. Энэ нь гоё сайхан байгалийн үзэмжээ сурталчлсан төдүйгүй хөдөө нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан байна.


Уг жүжиг Лин Фань хэмээх хүний үзэмчин нутаг дахь аяллыг харуулжээ. Уг жүжиг Морь уралдах, бөх барилдах зэрэг уламжлалт соёлыг роск урлаг, хайр дурлалтай уяалдуулан 99-р авто замын өнгө үзэмжийг сурталчлан алдаршуулсан байна.
Уг жүжигийг ХКН-ын төв хорооны Шилийгол аймгийн Баруун Үзэмчин хошууны хорооны суртал ухуулгын хэлтэс , Соёл Тамир Жуулчлал Радио Телевизийн товчоо,Соёл жуучлалын үйлсийг хөгжүүлэх төв, "Үйлс" жуулчлалын кампань,Өвөр Монголын дижиталчлсан соёлын аудио видео бичлэг хэвлэх газрын харья кампань хамтран бүтээсэн юм.




