
Дундад, Монгол хоёр орны найрамдал, соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр улсын хоёр газар орны адил үсэг бичгээ ард иргэддээ түгээн дэлгэрүүлэх, харилцан бие биенээсээ суралцах зорилготой 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дундад, Монгол хоёр улсын хоёр дахь удаагийн “Уянга монгол” уран бичлэгийн үзэсгэлэнг Өвөр Монголын шинэ Барга баруун хошууны Утга урлагийн холбоо, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан, ШББХ-ны Уран бичигчийн нийгэмлэг, Гадаад алба хамтран зохион байгуулж, Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит төв номын санд нээлтээ хийлээ.

Үйл ажиллагааг ШББХ-ны Суртал ухуулгын албаны санаачлагаар Дундад улсын Хармөрөн муж, Хянган, Жирим, Гуаньжөү, Манжуур, Хайлар, Эвенк, шинэ Барга баруун хошуу болон Монгол Улсын Дорнод аймгийн уран бичээчид оролцсон босоо монгол уран бичгийн үзэсгэлэнг Дорнодчууддаа сонирхуулсан байна.




