Уг хурлаар, 3 орны аялал жуулчлалын хөгжил, хамтын ажиллагааг ахиулах талаар ярилцаж, Өвөр монгол "тал нутгийн торгоны зам" аялал жуулчлалын маршрутыг нээхийг санал болгожээ.
Хурлын үеэр, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын газар тал нутгийн торгоны замын аяллын маршрутыг ахиулахыг дурдаад, 3 орны төрийн тэргүүн нарын Душанбегийн анхны уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, 3 орны хамтын ажиллагааг нэмэгдүүлэн Хятадын торгоны замын эдийн засгийн бүсийг Оросоор дамжин Европ Азийн төмөр зам, Монгол улсын тал нутгийн замтай холбон, Хятад, Орос ,Монголын эдийн засгийн хонгилыг бий болгож, аялал жуулчлалын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах талаар дурдсан байна.
Өвөр монголын аялал жуулчлалын газар 2015 онд Хөх хот-Улаанбаатар-Улаан-Үд - Иркутск-Улаанбаатар-Хөх хотын үндэстэн дамнасан аяллын маршрутыг эхлүүлж, дахин Манжуур-Чита-Улаан-Үд- Иркутск- Улаанбаатар-Ар Хашаат хүрэх авто машины аяллыг нээн, 3 орны аялал жуулчлалын хөгжлийг эрчтэй дэмжихээр төлөвлөж байна.
