solongonews
Хөдөө нутгийн жишээч малчин Шуан Жиньлүн
2025-11-07 11:54
Хөдөө нутгийн жишээч малчин Шуан Жиньлүн

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн дунд замын сэдгүүлчд Ар Хочин хошууны Шуугин суурины Холбоо гацаанд нутгтай Шуан Жиньлүн гэдэг айлыг зорилоо. Шуан Жиньлүнгийн зуслан Чавга сууринаас 45KM зайтай байдаг. Тэдний суудаг давхар байшин нь холоос харагдан шинэ хөдөөгийн малчин айлын шинэ төрхийг харуулна. 340 метр квадрат хоёр давхар орон сууцаатай цэвэр цэмцгэр, ажилсаг энэ айл нь нутаг усандаа нэр алдартай айл билээ.

Шуан Жиньлүн 30 гаруй жил үхэр тэжээсэн хашир туршлагтай хүн. Тэрээр мал аж ахуйн ухаалаг ферм эрхлэж байна. Тэрээр мал аж ахуйын ур чадвар, баялаг туршлагадаа түшиглэн мал аж ахуйн ухаалаг фермийг бүтэмжтэй мөртөө чанартай ажиллулан, малчдынхаа дунд үлгэр жишээ болгжээ. тэрээр 200 га талбайд тэжээл өвс тарьж үхэр малаа тэжээж байна. 

Шуан Жинь Лөн:

--- Энэ жил нэг үхрийн цэвэр орлог 8000 юаньд хүрч, өнгөрсөн жилээс нэмэгдсэн. Эрдэнэ шишийн ургац ч сайн. Би цөөн тарьж цөөн тэжээхийг эрхимлдэг, нутаг бэлчээрийнхээ даацанд тохируулан үхрийн тоо толгойг тогтсон хэмжээнд нь байлгадаг.Ийнгэж жил бүрийн хохирлоо багасаж, ашиг орлогоо тогтвортой нэмэгдүүлдэг гэлээ. Тэрээр хошуу засгийн дэмжлэгээр малчдад малын зохиомол хээлтүүлэг,арчилаж тэжээх,малын эмчилгээ, ногоон бордоо нөөцлөх,хөрс сайжруулах зэргээр ажиллаж байдаг. Өдгөө Хөлөн буйр хот,Хянган аймаг,Шилийнгол аймаг, Тун Ляо хот зэрэг газрйин 500-1000 малчин өрхөд үйлчилгээ хангасан байна.

Шинийг бүтээж ажил аьмдралаа өөд нь татаж яаваа түүны хичээл зүтгэл шинэ цаг үеийн малчидын дууриал,нутаг усын омогшил болж байгаа билээ.

Зохиогч: Гилбээн,Өнир,Хөвчин
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл