solongonews
Урт: Би малчин хүн, хонин жилд хонио өнөр өсгөнө
2015-02-15 11:38
Хонь жилийн мөрөөдөл


        Хаврын ур орсон ч Үзэмчин нутагт хүйтний эрч улам чангарсаар. 2 дугаар сарын 8-нд сэтгүүлч Баруун үзэмчин хошууны Баянхуа балгасын Алтанхянган гацааны малчин Уртынд очив. Малчин Урт багаасаа мал адуу хариулж өссөн талын бор малчин. Сэтгүүлчийг очиход тэрээр хүүтэйгээ эх мал, буурай малаа тус тусад нь ялган хариулж байлаа. Уртын том хүү нь хошууны дунд сургуульд сурдаг, бага хүү нь сая хөлд орж байгаа аж. Тэднийх 200 гаруй га нутаг бэлчээртэй, өмнө нь Урт гуай адуу, үхэр, хонь, ямаа хариулж байсан бол одоо зөвхөн хонь маллаж байна. Бүтээн байгуулалтыг сайн хийж, малын өсөлт, тарга хүчийг сайжруулж байна. Одоогоор 500 гаруй хоньтой тэрээр хонь жил хонио улам өнөр өсгөхөөр зэхэн байгаа аж.

Зохиогч: Арвинтал
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл