solongonews
Хөдөө аж ахуйн машин техникийн үзэсгэлэн
2015-04-22 10:02
Шинэ машин төхөөрөмжтөй танилцаарай.

        Сүүлийн таван жилд ӨМӨЗ-д хөдөө аж ахуйн машин техникийн үзэсгэлэнг нийт 7 удаа зохион байгуулж байна. Өнөөдөр болоход тус үзэсгэлэн Дундад улсын умард орон, тэрчлэн баруун хойт орны нөлөө тусгал ихтэй машин төхөөрөмжийн үзэсгэлэн болон хөгжиж, хүрээ хэмжээгээрээ Дундад улсын таван их хөдөө аж ахуйн машин техникийн үзэсгэлэнгийн нэг болж, Дундад улсдаа төдийгүй дэлхийн хөдөө аж ахуйн машин техникийн том үйлдвэр компаниудын солилцооны чухал нэгэн тавцан болжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд Америк, Герман, Франц, Итали зэрэг маш олон улс орон болон Дундад улсын дотоодын 289 аж ахуй, 2000 гаруй зүйлийн машин техникийг дэлгэн үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн газар тариалангийн машин техник, мал аж ахуйн машин техник, ой шугуй-жимсний машин техник хэмээн гурван том хэсэгт хуваан гаргажээ.


        Дундад улсын тариалангийн хэрэгслийн Ли Хуа Фен муу хөрс хамгаалах машин техникийн ХК-ны дарга Ван Жяньмин: -Манай компани нь хөрс хамгаалах тусгай машин техник үйлдвэрлэдэг. Энгийн тариалах өрхөд тохирох жижиг хэлбэрийн машин техник болон тусгай хоршоо, гэр бүлийн тариалангийн талбай, атар хагалбарлалтын товчоонд тохирох том, дунд хэлбэрийн  машин төхөөрөмж ч бий гэж компани болон машин техникийнхээ тухай танилцуулж байлаа.
        Энэхүү үзэсгэлэнд оролцсон үйлдвэр ба хариуцан борлуулах аж ахуй, дэлгэн үзүүлсэн машин техникийн тоо өмнөх үзэсгэлэнгүүдийг бодвол нэмэгдсэн байлаа. Энэ нь Хөдөө аж ахуйн яамны нэгдсэн шаардлага ёсоор Өвөр Монгол хөдөө аж ахуйн машин техникийн нөхвөрийн төрийн бодлого хийсэнтэй холбоотой юм гэж Өөртөө Засах Орны тариалангийн машинчлалын товчооны дэд дарга Бай Жүйцай  учир шалтгааныг нь задлан ярьж, энэ жилээс эхлэн нөхвөр олгох хөдөө аж ахуйн машин техникийн худалдан хариуцах газар гэж оноож тогтоохгүй байхаар болсон. Худалдан авбал нөхвөр олгодог хөдөө аж ахуйн машин техникийг уг нь Хөдөө аж ахуйн яамны “Улсаас дэмжих хөдөө аж ахуйн машин техникийн хүрээ” буюу “Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн ордны дэмжих хөдөө аж ахуйн машин техникийн хүрээ”-ний доторх үйл хэргээр хязгаарлаж байсан бол одоо муж, яамны шатны түгээн дэлгэрүүлэхийг хянан тогтоосон хүчинтэй үнэмлэхтэй машин техникт нөхвөр олгох болсон байна. Тусгай тогтоосон аж ахуй хэмээн хязгаарлахгүй, хүрээн доторх машин техник гэж хязгаарлахгүйгээр Дундад улсын хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэж хариуцаж борлуулдаг маш олон аж ахуйн хүчинтэй үнэмлэхтэй машин техникийг танилцуулж байна гэж байлаа.


        Хөдөө аж ахуйн машин техникийг худалдан авбал нөхвөр олгох төрийн бодлого маш олон малчин тариачдыг тус үзэсгэлэнд татан ирүүлжээ. Тусгай хоршооны хэдэн нөхдөө дагуулж ирсэн Түмд баруун хошууны Лиу овогт: -Ийм том үзэсгэлэнд шилж сонгох боломжтой бөгөөд машин төхөөрөмжөө эрт худалдан авбал нөхвөр мөнгөө ч хурдан олж авах баталгаатай гэж ярьж байлаа.
        Дундад улс болон Өөртөө Засах Орон хөдөө аж ахуйн машин техникийн нөхвөрийн төрийн бодлого гаргаснаас хойш өргөн олон малчин тариачин машин техник худалдан авах нь өмнөхөөсөө нэмэгдэж, Өвөр Монголын хөдөө аж ахуйн машин техникийн бүтцийг болон мал аж ахуй тариалангийн хөгжлийг ахиулсан ажээ.
        2014 онд Өвөр Монголын мал тариалангийн ерөнхийлсөн машинчлал /авто/-ын  түвшин 79.8 хувьд хүрч, өмнөх жилийнхээсээ 4.1 хувь нэмэгдэж, Дундад улсын дундаж түвшнээс 19 хувь өндөр болжээ. Хөдөө аж ахуйн машин техникийн нөхвөрийг том өрх ба том хэлбэрийн машин төхөөрөмжид хэлбийлгэх, хөдөө аж ахуйн машин техникийн тусгай төрөл зүйлийн хөрөнгө мөнгийг малчин тариачны тусгай хоршооны жишээ үзүүлэх хоршооны бүтээн байгуулалтад хэлбийлгэх, хөдөө аж ахуйн тариалангийн зангилааг чанартай цаг үед машин техникийг шилжүүлэн тохируулах ба хариуцлагаа чангатгах зэрэг арга хэмжээ авч, бүх төрлийн үйлчилгээ, баталгаат чанартай ажлыг сайтар хэрэгжүүлснээс Өвөр Монголын машинаар хагалбарлах, машинаар тарих ба машинаар хадаж хураах хэмжээ тус бүр 92.5 хувь, 83.7 хувь ба 53 хувьд хүрсэн байна.

Тариа хураах машин

Шинэ хэлбэрийн машин

 

Өвс хамах машин

Услалтын төхөөрөмж

 

Эм шүрших машин

 

Буталж, няцлах төхөөрөмж

 

Зохиогч: Хишигбаяр
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл