solongonews
Дундад, Монголын залуу малчин, тариачдын уулзалт болов
2014-11-28 09:59
Дундад, Монголын залуу малчин, тариачдын уулзалт ярилцлага 11-р сарын 27-ий өдрийн үдээс хойш ӨМ-ын Баяннуур хотын Урдын дунд хошуунд болов.

        “Солонго” Дундад, Монголын залуучуудын нөхөрсөг харилцааны цуврал арга хэмжээний нэг болох Дундад, Монголын залуу малчин, тариачдын уулзалт ярилцлага 11-р сарын 27-ний  үдээс хойш ӨМ-ын Баяннуур хотын Урадын дунд хошуунд болов. Уг уулзалт ярилцлагыг ӨМӨЗО-ны засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Чэн Баочуан  удирдан явуулав.

        Тус уулзалт ярилцлага Дундад, Монгол хоёр улсын найрсаг харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буй нөхөрсөг харилцааны жилийг тэмдэглэх арга хэмжээний чухал нэг хэсэг болно.  Монгол Улсын Өмнөговь аймгийн “Хөршийн гүүр” холбооны тэргүүн Мөнхбат, ногоочдын холбооны дарга Энхтуяа нарын 10 төлөөлөгч, ӨМ-ын Урадын дунд хошууны малчин Уртнасан, Жаргалт тэргүүтэй арваад хүн уг уулзалт ярилцлагад оролцон тариалан, мал аж ахуйн талаарх санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.

Ялангуяа Монгол Улсаас хүрэлцэн ирсэн малчдын төлөөлөгчид Урадын дунд хошууны жишээч малчин айлуудаар айлчилж, туршлага солилцон ирэх өдрүүдэд Ордос нутгаар очин ӨМ-ын мал аж ахуй, газар тариалан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар мэдээлэл авах юм байна.

 

        2014 онд энэхүү “Солонго” Дундад, Монголын залуучуудын нөхөрсөг харилцааны цуврал арга хэмжээг нийт 13 удаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсад 7 удаа, ӨМ-д 6 удаа тус тус зохион байгуулсан байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл