solongonews
“Монголын шинэ үеийн яруу найраг” номын тараалтын ёслол
2015-06-17 20:42
Тус номд Монгол Улсын залуу нэг үеийнхний шүлгүүд багтсан байна.

Өвөр Монголын Солонго мэдээллийн төв хамтран зохион байгуулсан “Монголын шинэ үеийн яруу найраг” номын тараалтын ёслол ӨМӨС-ны хороонд 6 дугаар сарын 17-ны өдөр боллоо.


Ёслолын үеэр уг номыг монгол бичигт хөрвүүлсэн Хөхнарс, номын хэвлэлд бэлтгэсэн Өргөнбуян, Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн орлогч дарга Наранхүү, Өвөр монголын залуу яруу найрагч Баягууд, Санжай нар яруу найргийн талаар үзэл бодлоо солилцсон байна.


Энэхүү ном нь 2010 онд Улаанбаатарт кирилл үсгээр хэвлэгдсэн бөгөөд 2014 оны 4 дүгээр сард монгол бичгээр Өвөр Монголын соёлын хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн байна. Тус номд Монгол Улсын залуу нэг үеийнхний шүлгүүд багтсан байна.

Зохиогч: Сараа
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл