solongonews
Хөөдөөгийн малчид интернетээр дэлхийг сонирхоно
2015-02-15 15:54
Сурвалжлагч 2 сарын 9-ний өдөр Баруун Үзэмчин хошууны Баянхуа балгасны Алтанхянган гацаанд очиход, хүйтэн салхи ид шуурч байсан ч малчдын өвөлжөө дулаахан байлаа.

 Ойрын  жилээс тус гацааны малчид үйлдвэрлэл амьдралдаа шинэ арга ухаан хайж, ашиг орлогоо нэмэгдүүлснээр малчдын орлого улам нэмэгдэснйи зэрэгцээ ардын амьдралд ихээхэн өөрчлөлттэй болов. Оршин суухаас тохилог сайхан шинэ хэлбэрийн тоосгон байшинтай, эдэлж хэрэглэхээс өвс бордоо хадаж хураах машинтай, гурван дугуйтай машин ба суудлын машинтай баян чинээлэг амьдарч байгаа аж. Малчид өнгөрсөн намар өвс бордоогоо хүрэлцээтэй авч, хашаа саравчаа засаж шинэчилснээс мал унаагаа ажиггүй өвөлжүүлсэн байна.
       Сурвалжлагч малчин Уртнасангийнд очиход нялх тугалын дуун сонсогдож, хүч таргатай мал гэж цаанаа нэг л ондоо байлаа. Тэрээр, Өнгөрсөн намар хурга тугалаа зарлах цагаас хоцорсон болохоор мөнгөний зөрөө гарсан, одоогоор, 20 гаруй төллөөд байна. Мал унаа ч тарга хүчээр сайн, эрт төллөвөл эрт бойжино гээд сэтгэл тэнүүн ярьж байлаа. Мөн тус гацааны цөөн бус айл компюьтер авч интернет нэвтэрлүүлснээс малчид дэлхийн сонин сайхныг интернетээр хуваалцан соёлын амьдралаа баяжуулна. Малчин Тогтох: -Би картаар интетнет орж байхад цагийн хувьд хязгаартай бөгөөд хэрэглэх мөнгө нь ч үнэтэй. Энэ өвлийн эхээр манай гацаанд интернет нэвтэрч байна. Энэ харин их сайн боллоо гэж ярьж байлаа.

Зохиогч: Арвинтал
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл