solongonews
Эрээн хотын удирдлага Элчин сайд Т.Бадралтай уулзав
2023-01-24 08:46
Эрээн хотын удирдлага Элчин сайд Т.Бадралтай уулзав.

  Эрээн хотын намын хорооны орлогч дарга, хотын дарга Лү Баодүн 01-р сарын 20-нд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзаж, хоёр талын харилцан сонирхож буй асуудлаар санал солилцов. Уулзалтад Эрээн хотын орлогч дарга, Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх нар оролцов.

  Лү Баодүн Т.Бадралтай хагас жилийн дараа дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Эрээн хотын гадаад харилцааны ажлыг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Эрээн хот-Замын Үүд авто замын боомтоор зорчигчдын хөдөлгөөнийг сэргээснээс хойших боомтын үйл ажиллагааны нөхцөл байдал болон 2023 оны боомтын гаалийн бүрдүүлэлтийн ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

 Лү Баодүн Хятадын уламжлалт баяр болох цагаан сарын өмнөхөн түүнийг хүлээн авч уулзаж байгаад Т.Бадрал талархал илэрхийлж, Эрээн хотын намын хороо, захиргааны нийт албан тушаалтан болон Эрээн хотын ард түмэнд шинэ жилийн мэнд хүргэж, туулай жилдээ өлзий хийморьтой явахын ерөөлийг дэвшүүлэв. Түүнчлэн Эрээн хот нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг баталгаажуулж, цар тахалтай тэмцэхэд идэвхтэй хүчин чармайлт гаргасанд талархал илэрхийлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл