11-р сарын 26-нд ӨМӨЗО-ны орлогч дарга Яүн Гүанжүн Монгол-Өвөр Монголын Худалдааны нийгэмлэгийн бизнесменүүдийг хүлээн авч уулзав. Яүн Гүанжүн бизнесменүүдийн Дундад, Монгол хоёр улсын нөхөрсөн харилцаа, эдийн засаг, соёлын салбарт оруулсан хүчин зүтгэлийг өндөр үнэлэв. Тэрээр бас Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа Өвөр Монголын бизнесмен боломжийг ашиглан, хоёр орны хооронд гүүр холбоосын нөлөөгөө улам өргөтгөн, Өвөр Монгол болон Монгол Улсын олон салбарт хамтын ажиллагаа ахиулах хэрэгтэй. Монгол Улсад хөрөнгө оруулсан туршлага, үйл ажиллагаагаа сурталчилж, олон хүмүүсийн гадагш үйл ажиллагаагаа тэлэхийг хүсэж, Монгол Улсын аж ахуйн нэгжийн Өвөр Монголд хөрөнгө оруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
