solongonews
5 жилд 1800 хонийг 30 манган болгон үржүүлсэн Ян Бө
2025-11-07 22:51
5 жилд 1800 хонийг 30 манган болгон үржүүлсэн Ян Бө

1 эм хонь 2 жилд 3 удаа хургалж, хургалах бүр 2-3-аар ихэрлэнэ. 08-09 сар болоход эр хурганы биеийн жин нь 50 кг-д хүрч, 25 кг гулууз мах гардаг.

Энэ бол 11-р сарын 06-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны Зүрхэн балгасанд байрлаж байгаа МүСэнь фермтэй танилцахдаа бидний ойлгож мэдсэн зүйл болно.

Уг фермийн дарга Ян Бө 2020 онд Жэжян мужаас 800, ӨМ-ын Тунляо хотоос 1000 Хүян хэмээх үүлдрийн хонийг худалдан авчирч анхны гараагаа эхлүүлжээ. Уг үүлдрийн хонь үржил сайтай,жилийн 4 улиралд бүр ороо орох бөгөөд олон ихэрлэдэг, сүү сайтай.

- Энд авчирсан хонь дотроос хамгийн олондоо 6 ихэрлээд 5 нь ондорсон. Одоогийн байдлаар дунджаар 2.4 ихэрлэж байна гэж Ян Бө танилцуулсан байлаа.

Ерөнхийдөө 1 эм хонь 2 жил дотор 3 удаа хургалж, хургалах бүр 2-3 ихэрлэж, 1 хониноос 2 жилд 6-9 хурга тосож дийлнэ. 8-аас 9 сарын дараа эдгээр хурганы биеийн жин нь 42.5 кг-ыг давахад хээлтүүлээд хургалуулдаг ажээ. Ийнхүү 2020 оны 1800 эм хонь одоо болоход 30 мянга болж үржсэн бөгөөд үүнээс 5000 хонийг худалдан борлуулжээ.

Уг үүлдрийн хонины бас нэг онцлог гэвэл хурга нь эрт будаанд орох болно. 7 хоносон хурганд нарийн бордоо тавьж өгөхөд хэдхэн хоногийн дотор бордоонд орчихдог. Тэгэхлээр 45 хоногоос нь сүүгийг нь зогсоож байна гэж Ян Бө ярьж байсан юм.

Өнөөдрийн байдлаар, 1 хонь өдөрт бараг 3.8 кг өвс тэжээл хэрэгсэж бий. Үүнд тэжээл бордоо нь 0,9 кг, өвс 2,7 кг. Бүх ферм өдөрт хөх даршийг 12 тонн, хуурай өвсийг 22 тонн орчим хэрэгсэж байна.

Уг фермийн байрлаж байгаа Зүрхэн балгас бол тариалангаар голдсон бүс нутаг болохоор тарианы эш сүрэл элбэг, өвс тэжээлд хэрэглэх хөх дарш, эрдэнэ шиш зэргийг бүр тус газраасаа нийлүүлчихдэг. Энэ нь тус газрын тариаланчдын орлогыг бас нэмэгдүүлж, мал аж ахуй, тариалан уялдаатай хөгжиж байгаа юм байна.

 

 

 

Зохиогч: Б.Аруухан, Б.Хөгжилт, Н.Цовоо
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл