ӨМ-ын багачуудын хөл бөмбөгийн уралдаан болов
2015-02-15 16:38
2 сарын 6-ны өдөр Өвөр Монголын багачуудын хөл бөмбөгийн уралдаан Ордос хотод болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Монгол Улс, Орос улс, Дундад улсын Далянь, Чиндао, Үхан, Чэндү, Гуанжөү зэрэг улс болон хотын 17 баг оролцсон байна. Үүнд, эрэгтэй хөл бөмбөгийн баг 11, эмэгтэй хөл бөмбөгийн баг 6 ололцсон бөгөөд баг бүр нь 5 гишүүнээс бүрджээ. Тус уралдаан гурав хоног үргэлжилсэн байна.
Үүнээс гадна зохион байгуулагч талаас Өвөр Монголын Олон улсын багачуудын хөл бөмбөгийн өвлийн амралтын үйл ажиллагааг зохион байгуулж, тамирчид уралдаанаас 10 хоногийн өмнө дасгал хийж, шүүгч болон дасгалжуулагч, сургуулийн захирал нарт сургалт явуулсан байна.
/
Зохиогч: Ван Чүньянь
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
