solongonews
Барга малчин залуу “Гацаа тосгоны шилдэг залуу” шагнал хүртжээ
2015-01-21 15:19
Өвөр Монголд анх удаагаа зохион байгуулж буй 《Гацаа тосгоны шилдэг залуу” шагнал гардуулах арга хэмжээ саяхан болж өнгөрлөө.

        Уг арга хэмжээ нь 《Нийгмийн хөгжлийн үнэ өртгийг дээдэлж, гар гараа барин Дундадын мөрөөдлийг цогцлоох》уриан дор гацаа тосгоны шилдэг залуучуудыг сонгон шалгаруулах зорилготойгоор 2014 оны 7 дугаар сараас эхлэн Өвөр Монголын хэмжээнд гацаа сум тосгоны залуучуудыг дайчлан, шилдэг залуучуудын шалгаруулалтыг хэрэгжүүлж, сум тосгоны《Шилдэг залуучууд》-ыг 2083, хошуу шяний залуу 833, аймаг хотын 116 залуу, өөртөө засах орны 20 залуу сонгогджээ.

         Тус үйл ажиллагаанд зориулж, Өвөр Монголын Залуучууд Эвлэлийн Хороо 114 удаа 《Гацаа тосгоны шилдэг залуучуудыг шагнан хөхүүлэх》уриан дор зохион байгуулж,《Миний сэтгэл дэх шилдэг залуучууд》-ыг интернетээр шалгаруулж, 《Гацаа тосгоны шилдэг залуучууд》-ын зүйр цэцэн үг 1000 гаруйг цуглуулж, улсын хэмжээнд интернетэд холбогдож байгаа хүмүүсээс зүйр цэцэн үгэнд санал авахад 700000 давж, Өвөр Монголын одон телевизээс《Цэлгэр талын дуу》 нэвтрүүлэгт 《Гацаа тосгоны шилдэг залуучууд》-ын тухай 20 удаагийн нэвтрүүлэг нэвтрүүлэв.

  Энд онцлон дурдах нь шинэ Барга баруун хошууны Хай Жэнгө орны зэрэглэлийн 《Гацаа тосгоны шилдэг залуу》цол хүртэв.《Гацаа тосгоны шилдэг залуу》 Хай Жэнгө бол Архашаатын Мандал хорооны намын дарга юм. Тэрээр хаана байсан ч ард түмнийхээ төлөө гэж зүтгэж явдаг. Туршлагатай малчин, ХАА-г шинжлэх ухаанчаар хэрэгжүүлж, экологийн тэнцвэртэй мал аж ахуйг хөгжүүлэхийг гол болгон байгалийн гамшигтай тэмцэх, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд уриалж дайчлан яваа нэгэн.

 

 


 

 

Зохиогч: Цэнгэл, Сурнаа
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл