solongonews
Олон нийтийн үйлчилгээний платформ ашиглалтад оров
2023-02-06 11:27
Хятадын (Манжуур хот) хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн олон нийтийн үйлчилгээний платформ албан ёсоор ашиглалтад оров.

Хятадын (Манжуур хот) хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн олон нийтийн үйлчилгээний платформ сүүлийн өдрүүдэд албан ёсоор ашиглалтад орсон байна.

Төрийн Зөвлөл Манжуур хотын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулахыг зөвшөөрсний дараа ӨМӨЗО, Манжуур хотын Худалдааны яам хил дамнасан цахим худалдааны салбарын хөгжлийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг гарган хэрэгжүүлж, зах зээлийн эрх зүйн орчныг сайжруулан, дэд бүтцийн бүтээн байгуулалт, түүнийг хөгжүүлэх бодлогын хүрээнд эерэг үр дүнд хүрсэн байна. Одоогийн байдлаар хил дамнасан цахим худалдааны B2B "9710" болон хилийн агуулахын "9810" бизнес Манжуур хотын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн үйлчилгээ нээгдэж, хил дамнасан цахим худалдааны экспортын гаалийн бүрдүүлэлтийн бизнесийн хэмжээ 676 захиалга авч дууссан бөгөөд хил дамнасан цахим худалдааны хэмжээ 740 сая юаньд хүрсэн байна.

Зохиогч: ЛИ ЮЙЖҮӨ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл