“Хос уянга” бичиж бэлэглэх үйл ажиллагаа
2015-02-20 20:27
Энэ жил уламжлал ёсоороо “Хос уянга” бичиж бэлэглэв.

Тунляо хотын монгол уран бичлэгийн судалгааны нийгэмлэг 2009 онд байгуулагдсан юм. Нийгэмлэг байгуулагдсанаасаа одоог хүртэл 6 жилийн турш жил бүрийн цагаан сараас өмнө хөдөө очиж, өргөн олон малчин тариачиддаа “Хос уянга” бичиж өгдөг байжээ. Тус нийгэмлэгийн тэргүүлэгч Туяагийн хэлж буйгаар, Тунляо хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр энэ жил тус нийгэмлэгийн 15 уран бичээч Тунляо хотын нэгэн гацаанд очиж 300 шахам “Хос уянга” бичиж бэлэглэсэн байна.


Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх
