solongonews
Монголчуудын уламжлалт гэр бүлийн хүмүүжлийн тэмцээн болов
2014-10-21 14:07
Монголчуудын уламжлалт гэрийн хүмүүжлийн тэмцээний шийдвэрт уралдаан 10 сарын 19-ний орой Хөххотод боллоо.

        Найман муж орны Монгол хэл бичгийн ажлын хамтын албан газар, Сөнид баруун хошууны намын хороо, засгийн ордноос санаачлан, Өвөр Монголын Монгол Одон Телевиз, Өвөр Монголын Өдрийн Сонины Монгол сонин, ӨМӨЗО-ны Монгол зан үйл, соёл судлалын газраас хамтран зохион байгуулж, Өвөр Монголын Монгол Одон Телевизийн “Авьяаслаг Монгол” цэнгээнт нэвтрүүлгээс  бие даан зохион байгуулсан найман муж орны 2 дахь удаагийн Монголчуудын уламжлалт гэрийн хүмүүжлийн тэмцээний шийдвэрт тэмцээн 10 сарын 19-ний орой Хөххотод боллоо.

        Шүүгчдийн нарийн чанга шалгаруулалтаар тэмцээнд оролцсон 30 гаруй бүтээлээс 6 бүтээл шийдвэрт тэмцээнд  оролцож, Сөнид баруун хошууны Янжмаагийн гэр бүлийн “Монгол гэрийн бүтэц” хэмээх бүтээл тэргүүн байранд, Хишигтэн хошууны Мөнхбаатарын гэр бүлийн “Хадагний магтаал”, Сөнид зүүн хошууны Гарудайн “Адуу тамгалах ёс” хэмээх бүтээлүүд дэд байранд орж, Хорчин зүүн Гаруд хойд хошууны В. Уулын “Гэр бүлийн хүмүүжил”, Хөлөнбуйр хотын Дашмаагийн “Морины эмээлийн бүтэц”, Ганьсү мужийн Сүнэн шяний Туяагийн “Цагаан сарын шүүс дэвшүүлэх ёс” гэх бүтээл 3-р байранд тус тус оржээ.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл