
Энэ жилийн өвөл, хаврын улиралд Хөххотын нисэх Дундадын Лхас хотоос бусад муж, өөртөө засах орон, шууд харьяа хотод тогтмол нислэг үйлдэнэ. Эдийн засаг, нийгмийн харилцаа нягт, зорчигч олонтой нутаг хоорондын нислэгийн шугамыг мөн нэмэгдүүллээ. Хөххот болон аймаг хотын төвүүд хоорондын шууд нислэгийн онгоцыг ч нэмэгдүүлж байна. Хөххот-Улаанбаатарын чиглэлд 11-р сарын 1-нээс өдөр бүр нэг удаа нислэг үйлдэж байна. Хөххот-Тайваний чиглэлд долоо хоногт 6 удаа нислэгтэй. Хөххот-Хонконгийн чиглэлийн агаарын шугамыг сэргээж, долоо хоногт 2 удаа нислэг үйлдэж байна. 12-р сард Хөххот-Тайланд хоорондын шууд нислэг эхлүүлнэ.
/ Эх сурвалж: http://mongol.cri.cn /
