solongonews
Өвөр Монголын худалдаа, боомтын ажил тогтвортой хөгжиж байна
2015-04-28 09:26
ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газрын удирдлагын дор ӨМӨЗО-ны Худалдаа, аж үйлдвэрийн тэнхим стратегийг нээн өргөжүүлэхийг цуцалтгүй биелүүлж,худалдаа болон боомтын үйл ажиллагааны тогтвортой өсөлтийг баталсан байна.

        2015 онд ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газрын удирдлагын дор ӨМӨЗО-ны Худалдаа, аж үйлдвэрийн тэнхим стратегийг нээн өргөжүүлэхийг цуцалтгүй биелүүлж, өөрчлөлт шинэчлэлтээр хөдөлгүүр хүч болгон, умардын нээлт, гадаад худалдааны өсөлт, эргэлтийг боловсронгуй болгох, хэрэглээг тэлэх зэрэг бүх төрлийн ажлуудыг бодитой ахиулж, худалдаа болон боомтын үйл ажиллагааны тогтвортой өсөлтийг баталсан байна. 
        1, 2 дугаар сард ӨМӨЗО-ны өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт өртөг 95.609 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 6.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнд: Хот суурингийн нийгмийн өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт өртөг 83.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 6.5 хувиар нэмэгдэж, хөдөө тосгоны нийгмийн өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны өртөг 11.909 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 8.9 хувиар нэмэгдсэн байна. 
        1, 2 дугаар сарын Гаалийн газрын статистик мэдээнээс үзэхэд Өвөр Монголын экспорт импортын нийт өртөг 2.154 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 15.6 хувиар нэмэгдэж, өсөлтийн хэмжээ нь Дундад улсын хэмжээний экспорт импортын өсөлтийн хурдцын 17.9 хувиас өндөр байв. Үүнд, экспортын өртөг нь 852 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 16.8 хувь нэмэгдэж, импортын өртөг нь 1.302 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 14.8 хувь нэмэгдэв. Экспорт импортын тодруулсан гол онцлог нь: 
        Нэг. Экспортын өсөлтийн хурдац импортоос хурдан. 2 дугаар сард Өвөр Монголын хэмжээн дэх экспорт импортын нийт өртөг 870 сая ам.доллар байж, өнгөрсөн оны мөн үеэсээ 163 сая ам.доллараар өсөн, 22.9 хувь нэмэгдэв. Энэ нь Дундад улсын хэмжээний экспорт импортын өсөлтийн хурдцаас 12.1 хувь өндөр байв. Үүнд, экспортын өрөг 376 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 53.6 хувь нэмэгдэж, импортын нийт өртөг 494 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 6.6 хувь нэмэгдэв. Гадаад худалдааны алдагдал 118 сая ам.доллар байж, 35.9 хувиар буурав. 
Хоёр. Хувийн аж ахуйн нэгж Өвөр Монголын экспорт импортын өсөлтийг дэмжиж байв. 1, 2 дугаар сард хувийн аж ахуйн нэгжийн экспорт импортын өртөг 1.453 тэрбум ам.доллар байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 29.1 хувь өсөн, өсөлтийн хурдац нь Өвөр Монголын хэмжээн дэх экспорт импортын өсөлтийн хурдцаас 13.5 хувь өндөр байж, Өвөр Монголын экспорт импортын өсөлтийг 17.6 хувиар дэмжиж байлаа. 
        Гурав. Монгол Улс дахь гадаад худалдааны өндөр өсөлтийг баталж, Орос дахь гадаад худалдаа нь буурав. 1, 2 дугаар сард Монгол Улс дахь хоёр талын худалдааны өртөг 529 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 89.4 хувь нэмэгдэн, Өвөр Монголын экспорт импортын өсөлтийн хурдцаас 73.8 хувь өндөр байж, Өвөр Монголын гадаад худалдааны нийт өртгийн 24.6 хувийг эзэлсэн байна. Орос улс дахь хоёр талын гадаад худалдааны нийт өртөг 404 сая ам.доллар байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 23.9 хувь буурав. 
        1, 2 дугаар сард Өвөр Монгол нийт 16 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг зөвшөөрсөн ба бодитой ашиглах гадаад хөрөнгө 502 тэрбум ам.доллар байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 3 дахин илүү байлаа. Гадаад хөрөнгийн бүх эх үүсвэр нь Хонг Кон байж, гол нь уул уурхайн салбар, эмийн үйлдвэр байлаа. 1, 2 дугаар сард Өвөр Монголын хэмжээн дэх шинээр дансанд тэмдэглүүлсэн гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж 13 байж, Дундадын талаас гэрээ байгуулсан нийт хөрөнгө оруулалтын өртөг 76.45 сая ам.доллар байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 8 дахин нэмэгдэв. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь голдуу Орос, Монгол, Хонг кон, Герман, Унгар зэрэг улс орнууд байж, хөрөнгө оруулалтын салбар нь ойн аж ахуй, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт, экспорт импортын худалдаа, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц зэргийг хамарсан байна. 
        1, 2 дугаар сард Өвөр Монголын боомтын экспорт импортын барааны хэмжээ 7.9126 сая тонн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 4.8 хувь буурав. Импортын барааны хэмжээ 5.7759 сая тонн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 8.9 хувь буурч, экспортын барааны хэмжээ 678.1 мянган тонн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 20 хувь нэмэгдэв. Үүнд: Орос улсад хандуулсан боомтын экспорт импортын барааны хэмжээ 4.0145 тонн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 12.7 хувь буурав. 
        Импортын барааны хэмжээ 2.2394 сая тонн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 22.6 хувь буурч, экспортын барааны хэмжээ 315.5 мянган тонн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 5.2 хувь нэмэгдэв. Монгол Улсад хандуулсан боомтын экспорт импортын барааны хэмжээ 3.8981 тонн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 5 хувь нэмэгдэв. Импортын барааны хэмжээ 3.5355 мянган тонн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 2.6 хувь нэмэгдэн, экспортын барааны хэмжээ 362.6 мянган тонн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 36.8 хувь нэмэгдэв. Өвөр Монголын хэмжээн дэх боомтоор орж гарсан зорчигчдын тоо 505.9 мянган хүн байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 12.6 хувиар буурав. Боомтоор нэвтэрсэн машин унааны тоо 150.8 мянган удаад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 2.6 хувь нэмэгдэв. 

 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл