Бүх Дундад улсын сүлжээний хэвлэл мэдээллийн сурвалжлагчид ойрын өдрүүдэд Хөххотын Орчин үеийн хөдөө аж ахуйн туршилтын цэцэрлэгээр айлчлан сурвалжилсан байна.
Тус цэцэрлэг нь Хөххотын Сайхан дүүргийн Жинь Хэ буюу Алтан гол суурингийн Шэ Би Яа сумын нутагт байрлаж, 190 акр газрыг хамарч байдаг. Аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, өндөр технологийн хөдөө аж ахуй, шинжлэх ухаан боловсролын салбарыг хамарсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цогцолборт газар болно.
Уг парк нь хөдөө аж ахуйн парк, эко зоогийн газар болон туслах цэцэрлэгийн пин саравч, хог хаягдал усыг дахин боловсруулж ашиглах экологийн цөөрөм, нарны эрчим хүчээр цахилгаан хангах станц зэргээс бүрджээ.
