solongonews
Өвөр Монголын салхины эрчим хүч үйлдвэрлэл анх удаа 100 тэрбум кВт-аас давжээ
2023-02-14 09:56
Өвөр Монголын салхины эрчим хүч үйлдвэрлэл анх удаа 100 тэрбум кВт-аас давжээ.

2022 онд ӨМӨЗО тогтоосон хэмжээнээс дээш аж ахуйн нэгж байгууллагуудын салхины эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 101.99 тэрбум киловатт цаг (кВт.) болжээ. Жил бүрийн цаг хугацааны хувьд энэ бүс нутагт салхины эрчим хүч үйлдвэрлэл 100 тэрбум кВт-аас давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувь өссөн үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал тасралтгүй нэмэгдэж Өвөр Монголын салхины эрчим хүч үйлдвэрлэл нь тогтвортой хурдацтай өсөлтийг хадгалж байна. Сүүлийн таван жилд ӨМӨЗО-ы салхины эрчим хүч үйлдвэрлэх жилийн дундаж өсөлт 15.6 хувь өсөж, энэ нь тухайн үеийн бүс нутгийн бүх эрчим хүч үйлдвэрлэх жилийн дундаж өсөлтөөс 8.1 хувиар илүү байна.

Аймаг хотуудын хувьд 2022 онд Шилийнгол, Хяанган аймгийн салхин эрчим хүч үйлдвэрлэсэн хэмжээ хамгийн их байдаг бөгөөд энэ нь ӨМӨЗО-ы салхины эрчим хүч үйлдвэрлэх өсөлтөд онцгой хувь нэмэр оруулсан болно. Тэдний дунд Шилийнгол аймаг нь салхины эрчим хүч үйлдвэрлэх хамгийн том хүчин чадалтай аймаг болсон бөгөөд бүх Өвөр Монголын салхины эрчим хүч үйлдвэрлэлийн 26.7 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 24.3 хувь өссөн үзүүлэлт байж, Өвөр Монголын салхины эрчим хүч үйлдвэрлэх өсөлтөд 64.7 хувийн хувь нэмэр оруулсан байна. Хянган аймгийн салхины эрчим хүч үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 57.3 хувь өсөж, Өвөр Монголын салхины эрчим хүч үйлдвэрлэх өсөлтөд 24.4 хувийн хувь нэмэр оруулсан байна.

Зохиогч: ЯН ФАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл