
1-р сарын 19-ний өдөр шинэ Барга баруун хошууны Суртал ухуулах хэлтэс, Соёл боловсоны алба, Соёл боловсролын товчоотой хамтран Мядагмаа, Жан Шибюгийнд очиж тусгай сурвалжилга хийв. Мядагмаа 20 гаруй жилийн турш чин үнэн сэтгэлээр хүүхэд үрчлэн авч, үр хүүхэдгүй буурайчуудын хүүхэд нь болж, хайр бялхсан халуун дулаан 18 ам бүлтэй амьдарч байна. Одоо тэднийх таван 74 насны буурайтай, хөгжлийн бэрхшээлтэй 4, ерөнхий боловсролд сурч байгаа 7 хүүхэдтэй амьдарч байна. Мядагмаа гэр бүлийнхээ хүн болгоны ахуй амьдрал, эрүүл мэндэд нь үргэлж сэтгэл тавьж анхаарч амьдардаг гэнэ.

Жан Шибю бол багаасаа аавгүй хагас өнчин, ээж охин дүүтэйгээ амьдардаг. Хүнд өвдсөн ээж нь бас хүчний ажил хийж хэд арван юань олдог гэнэ. Жань Шибю сургуулиа тарангуут гэртээ харих замдаа цаас, шил түүж тушаагаад гэртээ бага сага хэрэглэх мөнгөө олдог. Тэр бага ангид байхдаа ээжийгээ зовоохгүй гээд бороо орж, цас шуурч байсан ч тосуулахгүй гээд ганцаараа гэр рүүгээ гүйгээд харьчихдаг. Үсчинд үсээ засуулахаас мөнгө хэмнэн нагацаараа үсээ засуулчхаад харьдаг. Эгэл боргожуун амьдрал нь түүнийг хар багаас нь аривч гамтай байх занг сургажээ. Тэр боловсон сайхан нандин сургаалтай шилдэг хүүхэд мөн.

