Уг хурлыг Дундад улсын Монгол судлалын нийгэмлэг болон Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгээс зохион байгуулж байгаа бөгөөд Дундад улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн Ринчендоржид гурав дахь удаагийн “Дундад улсын Монгол судлал шагнал”-ыг хүртээжээ.
Дундад улсын Монгол судлалын нийгэмлэг болон Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Дундад улсын Монгол судлал” сэтгүүл нь 1954 онд “Монгол хэл бичиг” нэртэйгээр хэвлэл эхэлснээс хойш 60 жил болж байна. Тус сэтгүүл нь “Монгол түүх-хэл бичиг”, “Монгол хэл зохиол-түүх ” , “ Монгол хэл-утга зохиол ” гэх зэргээр өөрчлөгдөн нэрлэгдсээр өдгөө “Дундад улсын Монгол судлал ” хэмээх нэрээр үлджээ.
Хурлын үеэр Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн сэтгүүлийн хорооны орлогч ерөнхий редактор “Дундад улсын Монгол судлал”-ын хариуцлагатай редактор, судлаач Саран “Дундад улсын Монгол судлал” сэтгүүлийн 60 жил ой болон сэтгүүл өөрчлөгдсөн 10 жилийн ойг тохиолдуулан ажлын тайлан хийсэн байна.
