Тус төлөвлөгөөнд өөртөө засах орон, аймаг, хот, хошуу, шянь зэрэг гурван зэрэглэлийн төсвөөр 40 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийх, 8 аймаг, хот 13 хошуу, шянийг хамруулан нутаг бэлчээрийн даатгалын туршилт хийх бөгөөд 253 сая гаруй га газрыг хамруулсан байна.
Энэ удаагийн даатгалын цар хүрээнд ган гачиг, гал түймэр, хортон шавьж ба элсэн шуурга зэргийн даатгалыг багтааж, анхан шатны туршилтын цаг хугацааг 3 жилд тавьсан байна. Цааш нь үет шаттай, эмх дэглэмтэй, тогтвортойгоор түлхүү дэмжиж, Өвөр Монголын Өөртөө Засах орны бүх цар хүрээг хамрах болно. Түүнчлэн “Экологийг сайжруулах, тал нутгийг хамгаалах, малчинд ашиг хүртээх” ажлын зорилтыг гүйцэтгэх болно. Үүний зэрэгцээ тал нутгийн экологийн байдал, тал нутгийг гал түймрээс хамгаалах, гамшигийн дараах сэргээн босголтын талын даатгалын системийг улам их эрчимжүүлэх болно.
