solongonews
Чингис хааны онгонд тахилга болов
2015-02-22 12:11
Чингис хааны онгон Дундадын түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах чухал байгууллага бөгөөд 5.5 га талбайтай. Монгол болон умардын үндэстнүүдийн түүх соёлыг судлахад чухал ач холбогдолтой.

ӨМ-ын Ордост тахиж буй Чингис хааны онгонд цагаан сарын шинийн нэгэнд тахилга үйлдсэний дараа шинийн гурванд шинэ оны эхлэлийн тахилга үйлдэж, газар газрын хүмүүс тахилгад оролцов.

Чингис хааны онгон Дундадын түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах чухал байгууллага бөгөөд 5.5 га талбайтай. Монгол болон умардын үндэстнүүдийн түүх соёлыг судлахад чухал ач холбогдолтой.

Чингисийн онгоны удирдах зөвлөлийн ухуулах ажил хариуцсан дарга Ван Тао, Өвөр Монголын Ордосын Эзэн хорооны монголчууд, дархадууд шинийн нэгнийн өглөө нартай уралдан босож, Чингисийн онгондоо ирж тахилга үйлдсэний дараа гэртээ харьж цагаан сараа тэмдэглэдэг. Бусад газрын монголчууд цагаан сарын шинийн нэгэнд гэртээ тэнгэр тахилга, эзэн хааны тахилгын ёслол үйлдэж, сайн сайхнаа даатгадаг. Шинийн нэгний эзэн богдын тахилга нь жилийн хамгийн том тахилга юм гэлээ.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл