11 сарын 30-ий өдөр Хөххотийн хоёр дахь удаагийн “Хүний хөргийн гэрэл зургийн үзэсгэлэн”-гийн нээлт Хөххотийн Үндэстний уран зургийн ордонд болов. Тус үзэсгэлэнг Өвөр Монголын хүний хөргийн гэрэл зургийн нийгэмлэг, Хөххотын гэрэл зурагчдын нийгэмлэг, Хөххотын үндэстний уран зургийн ордноос санаачлан зохион байгуулж, Хөххотын “Лиуй Ли” соёл зуучлалын ХК-иас хамтран зохион байгуулав. Ёслолын арга хэмжээн дээр хүний хөргийн гэрэл зургийн шилдэг 1 бүтээл, алт, мөнгө, хүрэл медальд 10 бүтээл, мөн 10 шилдэг шагналт бүтээлийг шалгаруулан шагнасан байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн 108 гэрэл зургийг уралдаанд оролцсон 1000 гаруй бүтээлүүдээс гурван сарын хугацаанд шалгаруулж авсан бөгөөд тус үзэсгэлэн нь 12 сарын 7-ны өдөр хүртэл 8 өдрийн хугацаатай болно.








