solongonews
ӨМӨЗО-д 117 тохиолдол бүртгэгдэв
2021-10-28 11:18
ӨМӨЗО-д 117 тохиолдол бүртгэгдэв.

Арав дугаар сарын 27-ны өдрийн 00:00 цагийн байдлаар ӨМӨЗО-д "КОВИД-19" цар тахлын зөөвөрлөгдөн орж ирсэн 3 тохиолдол бүртгэгдээд байгаа бол зөөвөрлөгдөн орж ирсэн 1 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Орон нутагт 117 тохиолдол (Хөххотод 3, Шилийнголын Эрээн хотод 16, Ордос хотын Эзэнхороо хошуунд 1, Алшаа аймгийн Эзэнээ хошуунд 96 тохиолдол, Алшаа зүүн хошуунд 1) бүртгэгдэж, сэжигтэй 1 тохиолдол (Хөххотын Сайхан дүүрэг) байна. Оношлогдсон тохиолдол ба сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, зориулалтын эмнэлэгт эмчилж, ойрын хавьтлын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн ажиглалтад тогтоосон газарт тусгаарлаж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл