XII дахь удаагийн Дундад • Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын чухал агуулгын нэг “2015 Өвөр Монголын хэвлэлийн шилдэг бүтээгдэхүүн буюу Дундад улсын монгол хэвлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн” 6 дугаар сарын 26-28-ний өдрийг хүртэл Хөххотын Үзэсгэлэнгийн ордонд зохион байгуулагдах болно.

Дундад • Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын зохион байгуулах комиссоос санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын хэвлэлийн группээс хамтран зохион байгуулах энэ удаагийн үзэсгэлэн нь Дундад улсын монгол ном хэвлэлийн шинэчлэлт хөгжлийн амжилт бүтээл болон үндэстний хэвлэлийн амжилт бүтээмжийг тал бүрээр тодруулж, бүх иргэдийн ном уншиж, номоор соён гэгээрэхийг уриалж, дэвшилтэт шинжлэх ухаан соёлын түгээн дэлгэрүүлэхээр гол зорилго болгожээ. 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага нэгж тус үзэсгэлэнд оролцон, 20000 гаруй хэвлэлийн бүтээгдэхүүний төрөл зүйлийг дэлгэн үзүүлж, тэр дундаа монгол хэвлэлийн бүтээгдэхүүн 5000 гаруй төрөл байж, өнөөг хүртэл Дундад улсын дотоодод хамрах цар хүрээгээр хамгийн том, төрөл зүйлээр хамгийн бүрэн монгол хэлний хэвлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн юм.

Дашрамд дурдахад уг үзэсгэлэнгийн хугацаанд “Монгол хэлний хэвлэлийн салбарын форум”, “Найман муж орны монгол шилдэг ном бичгийг сонгон шалгаруулах ажиллагаа” болон шинэ ном тараах, ном бичиг хүргэх зэрэг баялаг агуулга бүхий үйл ажиллагаа өрнүүлэх болно.
