Сүүлийн хэд хоногт Улаанцав хотын Цахар баруун гарын дундад хошууны Хун Пань шянгийн Юй Хуанмао тосгонд гарсан авто машины осолд иргэн Ван овогтон ноцтой бэртсэн байжээ.Цагдаагийнхан яаралтай тусламжийн төвийн эмнэлгийн ажилтнуудтай хамт Ван овогтныг Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт хүргэсэн байна.

Ван овогтын дотор эрхтний гэмтэл, хавирга, нуруу, хөлийн ясны хугарал үүссэн бөгөөд их хэмжээгээр цус алдаж,амь насанд ч аюул болсон байжээ.Эмнэлгийн талын бэлдсэн цус хүрэлцэхгүй болсон байдалд түүнийг эмнэлэгт хүргэсэн хоёр цагдаа 600ml-ын цус хандивлаж Ван овогтын амийг аварсан байв.

Цаг тухайд нь аварсны эцэст бэртсэн Ван гуайн биеийн байдал нь тогтворжсон байна. Ван овогтын гэр бүлийнхэн мөн хоёр цагдаад талархал илэрхийлэхдээ"Та нарын танихгүй ч гэсэн цус хандивласны эцэст тэр маань аврагдаж билээ. Маш их баярлалаа".
