solongonews
2022 оны Хятад, Монголын цагаан сарын соёлын солилцооны цуврал арга хэмжээний сайтад байрлуулах хэвлэлийн бага хурал
2022-01-26 11:13
“Бар жилийн цагаан сарыг хамтдаа тэмдэглэе” 2022 оны Хятад, Монголын цагаан сарын соёлын солилцооны цуврал арга хэмжээг сайтад байрлуулах хэвлэлийн бага хурал болов.

    2022 оны 01-р сарын 25-ны өдөр, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам тэргүүлж, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан “Бар жилийн цагаан сарыг хамтдаа тэмдэглэе” 2022 оны Хятад Монголын цагаан сарын соёлын солилцооны цуврал арга хэмжээг сайтад байрлуулах хэвлэлийн бага хурал болов. Хуралд нь Хятад улсын Өвөр Монголын Хөххот болон Монгол улсын Улаанбаатар хот хоёр газарт цахимаар холбогдох хэлбэрээр зохион байгуулагдав.

Хятад улсын Өвөр Монголын Хөххотын хурлын танхим

    Энэ удаагийн арга хэмжээ нь 01-р сарын 25-нд эхэлж, 02-р сарын эцэс хүртэл үргэлжлэх болно. Үүнд цагаан сарыг тэмдэглэхээр сэдэвлэсэн концерт, өвлийн олимпыг угтах цуврал мөс цасны соёлын арга хэмжээ, содон уран сайхны нэвтрүүлгийн тоглолт, шилдэг уран сайхны кино, олон ангит уран сайхны кино, цагаан сараар сэдэвлэсэн богино видео, халуун сэтгэлийн солилцооны арга хэмжээ зэрэг 6 төрлийн 33 тодорхой төслийг оролцуулах болно.

Хуралд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньрүй, МСНЭ-ийн ерөнхийлөгийн үүргийг орлон гүйцэтгэгч З.Боргилмаа, ӨМӨЗО-ны соёл аялал жуучлалын танхимын дэд дарга Шинь На, ӨМӨЗО-ны нутаг буцсан Хятадын харьяатын холбооны ерөнхийлөгч Шы Чин, ӨМӨЗО-ны намын хороо засгийн газрын гадаад хэргийн албаны дэд дарга Жан Хуанькүнь,Өвөр Монголын өдрийн сонины дэд ерөнхий редактор Ялалт, Өвөр Монголын радио телевизийн дэд ерөнхий редактор Бөхбуян, Монгол улсаас Хөх хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Баатарчулуун нар оролцсон байна.

Хань Юньшян:

- 2021 онд, Хятад Монгол бие биеэ тусалж, хамтаар цар тахалтай тэмцэж, хоёр улсын хоорондын хүмүүнлэгийн солилцоо тогтвортой урагш ахиж, “100 жилийн яруу алдар” ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх Хятад Монголын соёлын солилцооны арга хэмжээ, Хятад Монголын хэвлэл мэдээллийн XII форумыг амжилттай зохион байгуулж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг үргэлжлэн нэмэгдүүлэх болон уламжлалт найрамдлыг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулсан билээ.

2022 он бол идэвхтэй урагшлах нэгэн жил болно. Бээжингийн өвлийн олимпын наадам удалгүй нээлтээ хийнэ, ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн ХХ их хурал энэ онд багтаан болох гэж байна. Цар тахалтай тэмцсэн 3 дахь жилд ирж байна, бид гар гараасаа хөтлөлцөн ирээдүйг чиглэж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохын төлөө тэмцсүгэй гэж хэлэв.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян

З.Боргилмаа:

- Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр хамгийн өндөр дээд түвшинд буюу стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд цэцэглэн хөгжиж байгааг бид бүгд мэднэ. Шат ахисаар ирсэн энэхүү харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмнүүдийн харилцан ойлголцол, хүндэтгэл, нөхөрлөл дээр суурилан буй болсон билээ.

Харин харилцан бие биенээ чинхүү хүндэтгэхийн тулд хэл соёл, урлаг, түүх, уламжлал, сэтгэлгээний онцлог, оюуны өв сангаа харилцан судлан мэдэж, танин ойлгох нь ямагт чухал хүчин зүйл байсаар ирсэн нь гарцаагүй. Өнөөдөр нээлтээ хийж буй соёлын солилцооны арга хэмжээний үеэр уншигч, үзэгчид маань Хятад орон, өнөөгийн хөгжил, аж амьдрал, хүмүүсийнх нь талаар арвин мэдээлэл, гүн гүнзгий сэтгэгдлийг урлагаар дамжуулан хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгийн үүргийг орлон гүйцэтгэгч З.Боргилмаа

Цай Вэньрүй:

- Хятад, Монгол хоёр улс бол уул усаар залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түншүүд болно. Одоогоор, Хятад Монгол хоёр улс улс төр, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй шинэ хөгжилд хүрч, хоёр улс болон хоёр улсын ард түмэн үнэн бодитой ашиг хүртэж байна. Шинэ онд, бид Монголын талтай хамт хүчин чармайлт гаргаж, талуудын дээд хэмжээний харилцаа холбоогоо хадгалж, гол ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа томоохон асуудалд тууштай харилцан дэмжлэг үзүүлж байх, хүмүүнлэгийн салбарыг оролцуулсан бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын тансаг аяыг эгшиглүүлж, сайн сайхан хэтийн төлөвийг хамтдаа төлөвлөе гэж хэллээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньрүй

    Энэ арга хэмжээнд эхлээд мобайл зарчмаар онлайнаар анхаарлаа хандуулж, үйл явдлын агуулгыг олон платформ, олон терминал, олон хэлбэрээр танилцуулах болно. Телевизийн жүжиг, кинонуудыг Монголын томоохон телевизийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үзүүлж, Бусад үйл ажиллагааны агуулгыг Улаанбаатар хотын Хятадын соёлын төвийн албан сайт болон Солонго сайтаар гол сурталчилж, Монголын онцлох сайт (Shuum.mn), Улс төр судлалын цахим хуудас (politic.mn), Интернэт ТВ вэб сайт (livetv.mn), Мэдээллийн сайт (news.mn), Зөвлөгөөний сайт (todotgol.mn) зэрэг вэбсайтууд болон FaceBook хамтран сурталчлах болно. 

ӨМӨЗО-ны Соёл, Аялал жуулчлалын газрын орлогч дарга Шинь На

Монгол улсаас Хөх хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Баатарчулуун

ӨМӨЗО-ны намын хороо засгийн газрын гадаад хэргийн албаны дэд дарга Жан Хуанькүнь

ӨМӨЗО-ны нутаг буцсан Хятадын харьяатын холбооны ерөнхийлөгч Шы Чин

                    Өвөр Монголын өдрийн сонины дэд ерөнхий редактор Ялалт

Өвөр Монголын радио телевизийн дэд ерөнхий редактор Бөхбуян

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл